ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨНХТӨР

Сэтгүүлч
2023 оны 3-р сарын 20 -нд

Энэ л түүхийг сонсохоор, сонсгохоор Булганаас шууд Архангайг зорьсон билээ.

Аймагт ирмэгцээ уяачдын холбооны тэргүүн Г.Мөнхсайхантай холбогдож, зорилгоо хэлээд Малчин буудалд дөнгөж буудаллаад байтал тэргүүлэгчид гэх хоёр эрхэм ирэв.
...Их хурдын түрүү хээр морины эзэн Мөнхтөр, аман хүзүүддэг хээрийг уясан улсын Алдарт уяач "жаахан" хэмээх Даамиа, Баянхонгорын даншигт хээр азарга түрүүлгэсэн П.Доржпалам, аймагтаа азарга хамгийн олон түрүүлгэсэн Чулуунпүрэв нарын уяачидтай уулзах хүсэлтээ уламжилтал, ажил хэрэг болгохын төлөө хичээхээ илэрхийлэв.
Цаг давчуу тулгаж хэлсэн ч залуус нутгийн буурлуудаа алдаршуулах ажилд зүтгэл гаргаж, маргаашийн 12 цагт эхний зочин бэлэн хүлээж суулаа.
Тэр зочин хэн байсан бэ?
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Цэнхэр сумын харьяат аймгийн Алдарт уяач Доржийн Мөнхтөр. 2006 оны сумын, 2007 оны аймгийн шилдэг уяач.
Шигшмэл хурдан морьдын "Их хурд-4" уралдаанд хээр морио түрүүлгэн олон аавын хүүгийн зүрхэнд оч асаасан гэрэлт бамбар.
Арын хангайд тэнцэж боссон унага, аймгийнхаа наадамд хоёр дахиа түрүүлээд, ардын их цэнгэл, морины их олимпод алтан жолоо өргүүлсэн түүхийг та даваа гарагт сонсоорой.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна