УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ УНАЖ БАЙНА

Сэтгүүлч
2023 оны 5-р сарын 31 -нд

2022.07.10. Наадмын эхний өдөр. Баяр наадмын хурдан морины уралдааны эхний нас. Өглөөний 09:00 цагт уяачид хязалаангаа бүртгүүлэхийг цагаан хоолойгоор зарлана. Наадмын “гоёлоо” өмссөн бяцхан хөвгүүд, уяачдын хамтаар гарааны тийш хэд гурваараа явна. Эндээс аз од нь гийсэн аавын хүүгийн уясан морь айраг түрүүгээр хурдална.  Мөн аз од нь гийсэн уралдаанч хүү амжилт гаргана. Уяачдын хэлдгээр морь, уяач, уралдаанч гурвын “гар нийлж” амжилт гаргадаг билээ.

Хязаалангийн уралдааны айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат П.Түмэндэлгэрийн хамар цагаан хээр айргийн таваар давхилаа. Хээр хязааланг 10 настай П.Мягмарсүрэн хүү унасан юм. Тэрээр нийслэлийн 61-р сургуулийн 4В ангид сурдаг аж. Зургаа дахь жилдээ хурдан морь унаж буй уралдаанч хэд хэдэн том уралдаанд оролцож, айргаар давхиулж байсан туршлагатай. “Хараахан түрүү авч үзээгүй л байна. Наадам дөнгөж эхэлж байна. Дараа дараагийн насанд түрүүлж мэдэх л юм” гэж ярина. Түүний хувьд анх удаад Улсын баяр наадамд оролцож байгаа гэнэ. Том болоод цагдаа болох мөрөөдөлтэй Мийгаагийн дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна