Бишрэм хурдан Богд хээр

Сэтгүүлч
2023 оны 5-р сарын 31 -нд

Монгол түмний шүтээн Богд хан уулаар нэрийдсэн хурдан хээр азарга төр түмний их цэнгэл баяр наадамд хоёр дахиа түрүүлж, унасан хүүхэд, уясан уяач, хурсан олноо цэнгүүллээ. Шүдлэн цагаас уягдаж, жилийн дараагаас төрийн зарлигт наадмын анхны хишгээ хүртсэн энэ цуут хурдан хүлгийн удам, угшил амжилтын товчоог дахин нэг сануулбал:

УДАМ, УГШИЛ: 

Эцэг: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул МУ-ын Манлай уяач Чинбатын Махбалын Глафакс дуудлагатай Англи хээр азарга. Долоон төл нь улс, бүсийн уралдаанаас таван түрүү, 10 айраг хүртэж, ММСУХ-ны Алтан азарга өргөмжлөлийг хүртсэн.

Эх: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, олноо “Өндөр” хэмээн алдаршсан аймгийн Алдарт уяач  Чулууны хүү Гантөмөрийн хүрэн гүү.  

АМЖИЛТЫН ТОВЧООН: 

 2017 онд хязаалан: 

 -"Хангарьд -2017" төвийн бүсийн уралдаанд аман хүзүү 

2018 онд соёолон: 

 -АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаа

-Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд айргийн тав

2019 онд хавчиг:

-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд түрүү

2020 онд долоотой:

-АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү

2022 онд есөн настай:

АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

Шигшмэл морьдын “Их хурд-9” уралдаанд аман хүзүү

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна