Цуутай хүлгийн аатай түүх: Хурдан халиуны хийморь оршвой
Монгол төрийн наадамд дөрвөн халиун морь түрүүлжээ
Ардын хувьсгал ялснаас хойшхи 100 жилийн хугацаанд монгол төрийн наадмын их насны морины уралдаанд дөрвөн халиун адуу түрүүлсэн байдаг.
1930 он буюу АХ-ын есөн жилийн ойн баяр наадмаар Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Д.Пунцагнамжилын халиун морь түрүүлжээ. Д.Пунцагнамжил бол Өвгөн ноён Хардэл жанжин бэйсийн агь юм.
Харин дараагийн халиун морь бол Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат “шорон хуруу” хэмээх Учралын Хайнзангийн халиун. Хонинд унадаг морийг хурдан хэмээн авч төрийн наадамд түрүүлгэн түмэн олныг гайхашруулсан түүх 1936 онд тохиосон бөгөөд 1939 оны туулай жил айргийн тавд давхижээ.
Монгол төрийн наадмын түрүү магнайд хурдалж түмэн эхээр цоллуулсан дараагийн халиун морь бол Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Дашнямын Зандансүрэнгийн халиун юм.
575 хурдан хүлэг шандас шалган уралдсан шороон бар жилийн наадмаар Ононгийн Аварга хээрийг дийлж түрүүлсэн энэ хурдан хүлэг Хэнтий аймгийн Баянхутаг сумын адуу.
Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлын бэлгэдэл болсон эрийн гурван наадмын их насанд түрүүлсэн дөрөв дэх халиун морь бол Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын халиун /өдгөө Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийх болсон/ юм. Дааган цагаас хурдалж буй энэ хурдан хүлэг Тод манлайн бий болгосон унаган хурд нь билээ.
Харамын сэтгэл, хурдан ажнай
Дөрвөн халиунаас энэ удаа аваргыг дийлж, аварга болсон Д.Зандансүрэнгийн халиуныг онцлохоор шийдлээ.
Халиун морь санамсаргүй сонгогдсон адуу.Тодруулбал тэр жил Д.Зандансүрэн нөхдийн шахалтаар гэнэтхэн л морь мал авч, адуутай болохоор шийджээ. Хамгийн анх авсан адуу нь Лхүндэвийн хонгор морины дүү шарга халзан даага. 20 хургатай хонь, 100,000 төгрөгөөр авсан даага нь төдөлгүй алга болоод сураг гарсангүй.Эрэл мухардахын хэрд Жаргалант удамтай улсын наадамд нэг түрүүлж, нэг гурвалсан Хишигсүхийн хар азарганы төлийн төл халиун азаргыг авахаар болов. Халиун азарга урьд жил нь улсын наадамд есөөр давхин, “Их хурд” уралдаанд уралдах эрх авсан байлаа.
Удам сайтай, уралдах эрмэлзэлтэй сайн азаргатай болсон хүн гүүнд санаархах нь мэдээж. Ингэж шийдээд хурдны өлгий нутгийг зорьж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Сандуйжанцангийн Цог гэх залуутай танилцан, арилжаа наймаа хийн, авдаг өгдөгөө солилцож. Тэгээд хуучилж суухдаа “ах нь сайн халиун азаргатай, зүс ижилсүүлээд нэг халиун морь авах бодолтой байгаа” гэвэл С.Цог “Дүүд нь Өвгөн ноёны наадамд 17-гоор давхисан халиун морь бий. Та авбал авахгүй юу даа” гэж. Ингээд морь малаа ч харалгүй битүү наймаа хийн хоёр сая төгрөгний өртөг тохироод авахдаа талыг нь үлдсэнийг нь наадмын дараа өгөхөөр болжээ.
Д.Зандансүрэн адуугаа өөрөө очиж авчрах бодолтой байсан ч гэнэтийн явдал гараад амжихааргүй болмогц жолоочдоо “Гүүнүүд ачна. Дээр нь Цогоо халиун морио өгвөл ачаад ир. Өгөхгүй бол яахав” гэж хэлээд явуулж. Харин Цогоо дүү нь “за Зандан ах найдвартай” хэмээн ачаад явуулсан байж.
Харж үзээгүй наймаа хийсэн болохоор халиун морио тандах санаатай буулгасан айлын өвгөнөөс асуувал “Наадамд унах сайхан морьтой болжээ” гэх нь тэр. Төв суурин газар өссөн адуу гэж мэдэхээс хурдан, хурцыг нь ялгахгүй Д.Зандансүрэн санаагаар унаж Цогийг ирэхээр нь өвгөний хэлснийг дамжуулж. Дүү ч эрийн шийр зааж “өө тэгвэл та буцаагаад өгчихгүй юу. Харин аваачаад өгөөрэй” гэж. За ингээд наймаа буцдаг дээрээ тулаад сууж байтал нэг дүү нь залгаад “Зандан ахаа Цог халиун морио надад өгье гэж байна” гэх нь тэр. Гэнэтхэн л харамын сэтгэл харваад ирж тэгээд “халиун морио би авдагаараа авъя. Чи авах бол надаас аваарай” гэж хэлээд уулзах газраа товлов.
Маргааш нь ярьсан ёсоороо Тод манлай уяач Б.Содномцогийн ажил дээр очвол ах галтай бууж байнаа. “Ганц адуу авч чадахгүй байж морь гэж битгий ярь” гээд даналзах нь тэр. Д.Зандансүрэн жаахан хулгасхийснээ “би өчигдөр Мижиддоржийн дараа Цогтой яриад халиун морио авдгаараа авъя гэсэн шүү дээ” хэмээн арайхийн учирлаж.
Төрийн наадмын түрүү, түмэн эх халиун морь Д.Зандансүрэн уяачтай уулзсан түүх энэ.
Алтайн сүрлэг уулс айзам нийлүүлэн ханарч, түрүү морины цол дуудна
Гологдсон халиун сунгаануудад хурдан байлаа. Д.Зандансүрэн хоёр сунгааг нь очиж үзээд сэтгэл хангалууж буцаж. Хүүхэд байхдаа хүний морь харж баясдаг байсан бол одоо өөрийнхөө морины уралдахыг харна. Адуутай нөхөрлөсөн эр хүн л амтлах жаргал...
Уралдахынх нь урьд шөнийн хоолыг Тод манлай уяач Содномцогийн хамтаар таарууллаа. Эзний хувьд ихдэж мэдэхээр санагдав ч их уяачийн “Дахиад идүүл” гэх зарлигийг зөрчиж төвдсөнгүй.
Өглөө нь ёс төрийг гүйцээн морио мордуулчихаад Батнасан, Батмөнх нарын хамтаар чанга яригчийн доор тухлан суув.
575 морь морджээ. “Хүүхэд, морь мэнд сайхан наадаасай” хэмээн залбирч суутал цагаан хоолойгоор “Зандансүрэнгийн халиун” гэх нь тэр шүү. Эхлээд итгэсэнгүй. Дахиад зарлаж байна. “Мөн нь мөн юмаа, гэхдээ хүүхдэдээ сайн хэлж өгөөгүй болохоор жолоог нь сул тавьж байгаад суулгачих байх даа” хэмээн сэтгэл хөдлөлөө дарж ядаж байтал ашгүй морьдын бараа сүмийв.
...АХ-ын яруу алдарт 77 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан их насны морьдын уралдаанд шандас шалгасан 600-гаад хүлгээс Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Дашнямын Зандансүрэнгийн халиун түрүү магнайд хурдаллаа. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дамбадаржаагийн Ононгийн Аварга хээр, айргийн гуравт Улаанбаатар хотын харьяат Ц.Мянганбаярын хээр, айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Цэрэнгийн Хэнмэдэхийн цавьдар, айргийн тавд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Н.Энхтөрийн сартай хул тус тус хурдаллаа...
Цагаан хоолойгоор ийн зарлав. Үнэн байна, халиун минь түрүүлжээ. “Зулай цагаан Алтай нутаг минь, зүүдэнд ирдэг ижий, аав хоёр минь, төрийн минь сүлд ивээж хүү чинь түмний цэнгэлд их морь түрүүлгэлээ” хэмээн бодохуйд самсаа шархирч, хоолой хорсон, нулимс дүүрэв.
Гологдсон халиуны гайхам түрүүнд Алтайн сүрлэг уулс айзам нийлүүлэн ханарч, түрүү морины цол дуудна.
Дашнямын хүү өм нээсэн энэ цагаас хойш Засагт ханы харчуул төрийн наадамд их насны морь түрүүлгэн, түмэн эхээр цоллуулсан түүх олон билээ.
Хуримын бэлэг түмний цэнгэл
1989 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Гармаа-Юндэн хуримаа хийж, хадам аав нь Босоо цавьдарын удамтай халиун даага бэлэглэжээ.Төв суурингийн хүн тул халиун үрээгээ ах Цэгмидийнхээ адуунд тавьсан байна. Ах нь өнөөхийг уяад хязааланд нь Баянхутаг сумын наадамд хол түрүүлгэж, Өвгөн ноёны наадамд 17-гоор давхиулан, 10 настайд нь Зундуйжамцын Цогд өгчээ. Жилийн дараа Цог, Д.Зандансүрэнтэй наймаа хийж, 11 настай морь төрийн наадамд түрүүлж, “Их хурд-2” уралдаанд уралдах эрхээ авсан байна.
1999 онд 12 настай морь уягдаж, уяа зөв, хурдан ч байж. Эзэн, уяач хэн хэн нь горьдлого тээн догдолж байсан хэдий ч наадам будлиантан амжилт үзүүлж чадсангүй. Дараа жил нь мөн л уяа зөв, хөл хөнгөн, уралдах эрмэлзэл дүүрэн дүүхэлзэж байлаа.Тэр жил халиун морийг олноо Дааган хэмээн алдаршсан Цэнд-Аюуш уяач уяж байв. Хашрыг нь бодоод Лхүндэвийн хонгор морийг унаж Их хурдад түрүүлгэсэн томхон хүүхдээр унуултал хэрэг бишдэж, хөлөндөө эмзэглэлтэй болчихно тэр. Ингээд хоёр жил өнжөөгөөд 2002 оны өвөл сайхан тэжээж оруулаад “энэ жил л сайн тавиад зодог тайлъя даа” хэмээн төлөвлөж байтал алдчих нь тэр.
Хараагаа цуцтал хайж, чихээ дэлдийтэл сураг тавьсан ч олсонгүй. Муу хүний гарт орж, муухай зовлон үзээгүй байгаасай хэмээн залбирсаар өнөөдрийг хүрчээ. Тэр жил халиун морь 15 настай байж.
“Улсад түрүүлээд ирснийх нь дараа халиун морины үнэ өссөн үү” гэсэн асуултыг Д.Зандансүрэн уяачид тавьсан юм. Тэрээр: “Тэр үеийн хүмүүс жудагтай байж. Улсын наадмын дараа Цогоос халиун морины өртөгт “юу авах уу” гэж асуусан юм. Тэгсэн “69-тэй болмоор байна” гэсэн. Түүнийг нь авч өгсөн. Тэр цагаас хойш одоог хүртэл бид сайхан нөхөрлөж байна. Энэ зун хүү Баатарболдынд нь очоод ирлээ. Адуу нь их сайхан өсч, хурдан ч байна. Манай Цог хурдан морь их сайн таньдаг хүн байж билээ. Даанч эрт бурхан болчихсон нь харамсалтай.” хэмээсэн юм.
Хүлэг эрдэнээр дамжин нөхөрлөж, хүн чанараар гагнагдсан эр улсын андлал амь бөхтэй байдаг билээ.
Баянхутагийн адуу баараггүй түрүүлдэг
Нийслэлийн Алдарт уяач Д.Зандансүрэн монгол төрийн зарлигт наадмаас нэг түрүү, гурван айраг хүртсэн. Хамгийн гол нь түүнд амжилт, алдрыг авчирсан хүлгүүд цөм Баянхутаг суманд тэнцсэн байдаг нь сонин. Тэрээр нэгэнтээ “Баянхутагийн адуу баараггүй түрүүлдэг” хэмээн өгүүлж байсан нь ийм учиртай.
2000 оны хавар Дааган Цэндээ уяачийн хамт халиун морины унаган эзэн Гармаа-Юндэнгийнд оччихоод буцаж явахдаа Чинзориг гэдэг айлаас халиун даага авч, тэр жилээ улсын наадамд гурваар давхилж байв.
Энэ халиун үрээ шүдлэндээ улсын наадамд долоод, хязааландаа есөд давхиад давхар уяагаар Дундговь аймгийн 60 жилийн ой /2002 онд/, говийн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалж байсан. Мөн соёолон жилээ улсын наадамд аравт давхиж. Төрийн наадмын хоёр айрагтай хурдан халиуныхаа талаар Д.Занданбал Алдарт “Соёолон жилээ их хурдан байсан. Би одоо болтол тэрэн шиг хурдан адуу үзээгүй. Сунгаан дээр давуулаагүй байсан бол гарцаагүй айрагдах байсан. Надаас өөр сайн эзэн, уяачтай таарсан бол улсад хоёр, гурав айрагдчих байсан адуу” хэмээсэн юм.
Уяачийг урмаар тэтгэсэн гурав дахь адуу бол Баянхутаг сумын Соронзонболдын унаган буурал морь нь юм. Тод манлай уяач Ононгийн тоож сайшаасан буурал гүүний төл буурал морь 2010 онд Сэлэнгэ аймагт болсон бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүлсэн билээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна