Урмаар тэтгэгч Уулс хүрэн

Сэтгүүлч
2023 оны 6-р сарын 20 -нд

Уулсын Галаагийн унаган хүлгүүд урамтай сайхан хурдалж, төрийн наадам, түмний цэнгэл хийгээд шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаанаас айраг, түрүү алдахаа больсон. Аавын хүүгийн аз хийморь бялхсан, аргамаг хүлгүүдийн од хийморь гялалзсан  Завхан нутгийн унаган хүүгийн, цог жавхланг гайхуулагч нэгэн хүлгийг уншигч танаа танилцуулъя. Энэ бол дааган цагаас хурдалж буй урмаар тэтгэгч Уулс хүрэн хэмээх азарга буй.

Хүрэн азарга Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын нэртэй хүлэг бөгөөд одоогоор төрийн зарлигт наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртээд буй юм.

УДАМ, УГШИЛ:

Тод манлай уяач Т. Галбадрахын унаган адуу.

Эцэг: Төв аймгийн Борнуур сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Гончигдоржийн адууны угшилтай Тогоо хэмээх хар азарга 

Эх: Тод манлай уяач Т.Галбадрахын Америк бор азарганы төл бор гүү  

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд даага: 

-АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 10 гаргаж давхисан 

-Булган аймгийн 80 жилийн ой хангайн бүсийн уралдаанд аман хүзүү 

2019 онд шүдлэн: 

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 10 гаргаж давхисан  

-Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүү  

2020 онд хязаалан: 

-АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

2021 онд соёолон:

-Сэлэнгэ аймагт болсон төвийн бүсийн уралдаанд дундуур давхисан

2022 онд хавчиг: 

-АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв

-Шигшмэл морьдын “Их хурд-9” уралдаанд долоо

-Баянхонгор аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн тав

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна