УРАЛДААНЧ Б.БАТТУЛГА:УЛСЫН НААДМЫН АЙРАГТАЙ БОЛЛОО, БАЯРТАЙ БАЙНА

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 04 -нд

Уралдаанчидтай уулзах хөөрхөн шүү. Хүйн долоон худгийн Цэнхэр хашаанд унасан хүлгээ айраг, түрүүгээр хурдлуулан ирсэн тэдний баярын сэтгэдлийг хуваалцах болсоор багагүй хугацаа өнгөрчихөж. Өнөөдөр зарим нь шинэ дүү нартаа халаагаа өгч, арай болоогүй нь хэдийнэ туршлага суучихсан бараг асуултыг маань мэднэ. Харин шинэковууд өөр. Юу болоод өнгөрөв гэлтэй. Асуулт асуухаар таг. Хуруу гараа оролдоод сандарч баларна. Эсвэл тийм, үгүй гээд хошуугаа унжуулчихна. Бүүр хэддүгээр ангид сурдагаа ч мартаж орхих нь бий. Энэ мэт тэдний “ертөнц”-ийн тухай бичвэл ихээ урт болох байх аа.

Түүнийг Батбаярын Баттулга гэдэг. 11 настай уралдаанч маань өнгөрсөн удаагийн Ховдын наадмын айргийн /цоохор морь унаж тавлуулсан/ амжилтаа ийнхүү Улсын баяр наадмын айргаар ахиулсандаа тун баяртай байна. Энэ тухайгаа “Улсын наадмын айрагтай боллоо, баяртай байна” гэнэ.

Тэрээр Өлзийт хорооллын 59-р сургуулийн тавдугаар ангид сурдаг аж. Сурлага өндөр эсэхийг асуувал “Монгол хэл дээр нь 90 хэд, бусад хичээл дээрээ 100 авдаг” хэмээн бахдан ярих ажээ.Том болоод цагдаа болох мөрөөдөлтэй Тулгаагийн дараа дараагийн уралдаанд нь амжилт хүссэнээр  цөөхөн хормын яриа маань өндөрлөлөө. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна