УРАЛДААНЧ Д.ТӨГӨЛДӨР: ТҮРҮҮЛЭХ ИХ ГОЁ ЮМ АА

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 07 -нд

Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд  440 даага бүртгүүлснээс 284 даага гараанаас гарч, 219 дугаартай 13 настай Дулмаагийн Төгөлдөрийн унасан хээр даага түрүү магнайд тодорлоо.

Анх удаа Төрийнхөө их баяр наадамд оролцсон тэрээр  өмнөх өдрүүдэд шүдлэн унах байсан ч хасагдаж, хязаалан 9-өөр давхиулсан аж. Тиймдээ ч “Наадам дуусахаас өмнө айраг, түрүүгээр давхиулчих юм сан гэж их бодсон шүү. Түрүүлэхээр сэтгэл догдлоод таны асуултад юу гэж хариулахаа ч мэдэхгүй л байна. Ямар ч байсан түрүүлэх их гоё юм аа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Энд нэмэхэд уралдаанч Д.Төгөлдөр Улаанбаатар хотын Нисэх дэх ЕБС-ийн зургаадугаар ангид сурдаг ажээ.

П.Ундраа 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна