Б.Пунцагжбалжирын хар шүдлэн түрүүллээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 10 -нд

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны шүдлэн морьд барианы зурхайд орж ирлээ.

Шүдлэн насанд газар газрын шандаст 192 хурдан үрээ бүртгүүлснээс сэрвээний өндрөөр хасагдан 75 шүдлэн уралдсанаас түрүү магнайд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Батбаярын Пунцагжбалжирын хар, аман хүзүүнд Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы шарга халзан, айргийн гуравт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Чимэдрэгзэнгийн Энхбат сартай хүрэн , айргийн дөрөвт  Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр,  айргийн тавд Төв аймгийн Заамар сумын харьяат МУ-ын Алдарт уяач Чилхаагийн Уламбаярын буган халтар хурдаллаа.

А.Эрдэнэчимэг

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.