Хар шүдлэнг түрүүгээр тооцлоо

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 11 -нд

АХ-ын 102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдааны түрүү хүлгээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны уяач Батбаярын Пунцагжбалжирын харыг тооцохоор боллоо. Хурдан морь бариачийн хөндлөнгийн нөлөө болон МУ-ын Манлай уяач Загджавын Мэндсайханы  /түрүүнд баригдсан шарга шүдлэнгийн эзэн/ өргөдөл,нийтийн санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн Алдарт уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн уяж, Болорцэцэгийн Алтангадас хүүгийн унаж хурдлуулсан хар үрээг түрүү хүлгээр тооцохоор болов.

А.Эрдэнэчимэг

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.