Б.Отгонсэлэнгийн саарал морь түрүүллээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 11 -нд

Ардын Хувьсгалын 102 жилийн "Үндэсний их баяр наадмын хурдан Их морины уралдаанд 223 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндөр, шүдэлгээгээр нийт 73 морь хасагдан, 150 морь гараанаас гарч, 25 км-ын цаанаас эргэсэн. Ингээд Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүллээ. Аманд хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Доржийн Баттөгсийн ягаан халзан, айргийн гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул МУ-ын Манлай уяач Гомбожавын Баярцогтын хээр, айргийн дөрөвт  Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Төмөрийн Мөнхбаярын хээр, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан морь хурдаллаа.

А.Эрдэнэчимэг


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна