Сонгомол дээд насанд Д.Ганзоригийн буган халтар түрүүллээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 13 -нд

Хүйн долоон худагийн торгон ногоон дэнж дөрөв дэх өдрөө хурдан морьдын хөлд гишгэгдэж, тоосонд хучигдаж, хураар угаагдаж байна. Сонгомол дээд насанд нийт 87 хурдан хүлэг бүртгүүлснээс 71 морь гараанаас гарсан билээ. Хэдхэн хормын өмнө сонгомол дээд насны ангиллын хурдан хүлгүүд барианд орж ирлээ.

Сонгомол дээд насны морьдын уралдааны түрүү магнайд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул МУ-ын Манлай уяач Дугаржавын Ганзоригийн буган халтар  хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.

 Аман хүзүүнд  Төв аймгийн Алтанбулаг сумын алдарт уяач Гансүхийн Хадбаатарын бор халзан, айргийн гуравт  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул МУ-ын Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор, айргийн дөрөвт Хэнтий аймгийн Хэрлэн сумын уяач Жавын Бэгзийн хээр, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Аймгийн алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Элбэг хээр тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, үзсэн олноо баясгалаа.

А.Эрдэнэчимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна