Сонгомол дунд насны ангилалд 98 хүлэг бүртгүүлжээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 13 -нд

Ардын Хувьсгалын 102 жилийн ой, Уяачдын наадамд зориулсан  сонгомол ангиллын гурван насны морьд өнөөдөр Хүйн долоон худагт уралдаж байна. 

Сонгомол дунд насны ангилалд 98 хурдан хүлэг бүртгүүлжээ. Сонгомол дунд насны уралдааны бүртгэлээс харахад улс, бүсийн түрүү Ховд аймгийн Мянгад сумын уугуул МУ-ын Манлай уяач Загджавын Мэндсайханы халтараас эхлээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Жаргалтулгын Эрдэнэбатын хамар цагаан хээр, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уяач Сүхбаатарын Дэмчигийн цавьдар, Архангай аймгийн Ихтамир сумын уяач Жаргалсайханы Уясахын хээр, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Батсайханы толин зээрд, Төв аймгийн Баянцогт сумын уяач Нүрдэвийн Мөнхбаярын халтар, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул МУ-ын Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн хээр, Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн алдарт уяач Давааноровын Ганбаатарын хонгор зэрэг улс, бүсийн түрүү айргийн эзэн, цуутай хурдан хүлгүүд бүртгүүлсэн байна.

Хэсэг хугацааны дараа хэн гэдэг уяачийн хурдан шандаст хүлгүүд түрүү магнай, айргийн эзэд болохыг та бүхэндээ хүргэх болно.

А.Эрдэнэчимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна