Төвийн бүсэд С.Бямбасүрэнгийн хүрэн соёолон түрүүллээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 27 -нд

1.Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул аймгийн Алдарт уяач Сэнгээгийн Бямбасүрэнгийн хүрэн. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Будын Эрдэнэтулгын унаган хүрэн үрээний уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Б.Батхүү тааруулж,  найман настай Анхзаяагийн Хангал хүү унасан юм. Хэдхэн хоногийн өмнө улсын наадамд айргийн дөрөвт хурдалсан.  

2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан. Хэдхэн хоногийн өмнө Хулд сумын 100 жилийн ойд айрагдсан. 

3.Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, Санжаадоржийн Эрдэнэбаярын халтар.Уяа сойлгыг Батсүмбэр сумын уугуул Ганзоригийн Батсайхан. Халтар соёолон хэдхэн хоногийн өмнө Эрдэнэдалай сумын 100 жилийн ойд түрүүлсэн. 

4.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул аймгийн Алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн бор халзан. Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ц.Мөнххуягийн унаган. Өнгөрсөн жил Налайхад болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн бор үрээний уяа сойлгыг Тод манлай уяач Ганбаатарын Буянтогтох тааруулжээ. 

5.Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ширэндэвийн Дашдоржийн хээр. Өмнөдэлгэр сумын 100 жилийн ойд түрүүлсэн хээр соёолонгийн уяа сойлгыг Тод манлай уяач Ганбаатарын Буянтогтох тааруулжээ. 

6.Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач Ганбаатарын Цэрэндашийн хул.

7.Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Шарын Өлзийгийн зээрд

8.Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Даарийжавын Эрдэнэбаатарын хээр 

9.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн хүрэн. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Ахиавыэ Өлзийбаатарын унаган.

10.Зоригтбаатарын Жавхлангийн хүрэн

Ийнхүү шандаст хурдан хүлэг, эрдэмт мэргэн уяачдын өлгий болсон Төв аймгийн түүхт 100 жилийн ойд Агт-Эрдэнэ хүлэг галаас хоёр соёолон айрагдлаа.

Б.Хастөр 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.