Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр түрүүлж, Урагшаа халзан нь айрагдлаа

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 27 -нд

Их нас-220 гаруй:

1.Архангай аймгийн Хотонт сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хээр. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн Баттулга.Хээр морь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Бүтэдийн Батсайханы унаган хүлэг бөгөөд өнгөрсөн жил Налайх дүүрэгт болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн юм.

2.Булган аймгийн Бугат сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жамбалдорж Батсуурийн Цог хүрэн. Уяа сойлгыг Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн Алдарт уяач Даваажавын Энхбаатар. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Цогтбаатарын унаган адуу. Хэдхэн хоногийн өмнө Хотонт сумын 100 жилийн ойд түрүүлсэн. 

3.Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Нямжавын Ишжамцын хээр. Уяа сойлгыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамц. Орхон аймгийн баяр наадамд түрүүлсэн.

4.Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул Рэгсүрэнгийн Цогтбаярын халтар. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Батнасангийн Батдорж. МУ-ын Манлай уяач Б.Цэдэвийн унаган. Хэдхэн хоногийн өмнө Бөмбөгөр сумын ойд түрүүлсэн. 

5.Архангай аймгийн Хотонт сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн Урагшаа халзан. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн Баттулга.Хул халзан морь хэдхэн хоногийн өмнө төрийнхөө баяр наадамд айргийн тавд хурдалсан бөгөөд Тод манлай уяач Т.Галбадрахын унаган адуу юм.

6.Батцэнгэлийн хээр

7.Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Алтангэрэлийн Батбаатарын бор

8.Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн хээр 

9. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Нямын Баттөмөрийн хар. 

10. Лувсанцэрэнгийн бор 

Б.Хастөр


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.