Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 28 -нд

Төв аймгийн түүхт 100 жилийн ой, төвийн бүсийн уралдааны их насны морьд барианд орлоо. 

Их нас-273:

1.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайханы зээрд. Төв аймгийн Баянцагт сумын Даваасүрэнгийн адууны эцэгтэй. Уяа сойлгыг Тод манлай уяач Ононгийн Батбилэг. 

2.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат МУ-ын Манлай уяач Батмөнхийн Батхүүгийн  Хулгар хээр. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Цагаанбандийн Буянбаатарын унаган адуу. Өнгөрсөн жил Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүүлж, хэдхэн хоногийн төрийнхөө их баяр цэнгэл наадамд айргийн дөрөвт хурдалсан.

3.Ховд аймгийн Зэрэг  сумын харьяат аймгийн Алдарт уяач Бөхчулууны Баатарчулууны Ховд халтар. Говьсүмбэр аймгийн харьяат улсын Алдарт уяач Г.Адъяасүрэнгийн унаган адуу. "Түмний эх" гал уяан дээрээс мордсон. 

4.Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хонгор. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Пүрэвдоржийн Балдандорж. Хэдхэн хоногийн өмнө улсын баяр наадамд наймд хурдалсан. 

5. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул  Зоригтбаатарын Жавхлангийн зээрд. Өнгөрсөн жил соёолондоо айргийн дөрөвт хурдалж, өнөө жил Хэнтий аймгийн Дархан сумын 100 жилийн ойд түрүүлсэн. Уяа сойлгыг Тод манлай уяач Ганбаатарын Буянтогтох. 

6.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат МУ-ын Манлай уяач Дугаржавын Ганзоригийн цоохор. Өнгөрсөн жилийн төвийн бүсийн уралдаанд айрагдсан. Уяа сойлгыг Манлай уяач Ононгийн Батболд.

7. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Пэрэнлэйн Бямбацэрэнгийн хонгор халзан. Өнгөрсөн жил төрийн наадам хийгээд хангайн бүсийн уралдаанд айрагдаж, өнөө жилийн улсын наадамд 20-д давхисан. Уяа сойлгыг Тод манлай уяач Ганбаатарын Буянтогтох. 

8.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Доржийн Баттөгсийн  ягаан халзан. Тод манлай уяач Балдоржийн Баярдоржийн унаган. Хэдхэн хоногийн өмнө төрийн наадамд аман хүзүүнд хурдалсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Эрдэнэбатын Баянзул.

9.Зээрд 

10.

Б.Хастөр



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна