Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?

Сэтгүүлч
2024 оны 1-р сарын 03 -нд

Монгол орны ихэнх сумд зудын байдалтай, өвөлжилт хүндэрч малчид маань цагийн хатууг давахаар ханцуй шамлан зүтгэж байна. Энэ цаг үед эрхэм та бүхэндээ нэмэр тус болох нэгэн мэдээллийг хуваалцахаар шийдлээ. Малын тарга тэвээрэг буурч, дорд орсон энэ үед хамгийн шим тэжээл юу болохыг та мэдэх үү. Тэр бол ХОРГОЛЖИН ТЭЖЭЭЛ юм. Та бидний нэмэлт тэжээлд түгээмэл хэрэглэж заншсан хивэг нь будааны хальсаар хийгддэг бол, хорголжин тэжээл нь олон төрлийн үр тарианаас бүрдэхийн сацуу эрдэс давсаар баяжуулсан шимт чанараар харьцуулашгүй сайн бүтээгдэхүүн юм. Дээр нь зах зээлд борлуулдагдаж буй үнийн хувьд хивэгнээсээ хямд. Чухам тиймээс малчид та бүхнийг зөв тэжээлээ сонгосон байгаа хэмээн энэхүү бичил мэдээллийг хүргэж байна.

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.