Ц.Дагвасүрэнгийн хул шүдлэн түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 10 -нд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 254 үрээ бүртгүүлж, 141 нь гарааны зурхайгаас эргэснээс:

Түрүү магнайд  өнгөрсөн жилийн улсын баяр наадамд аман хүзүүдсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы хар, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Төмөрхуягийн Баярхүүгийн хээр, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чойжилын Батжаргалын хонгор халзан, айргийн тавд Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Цагааны Зулхүүгийн зээрд тус, тус хурдаллаа.

Дашрамд дурдахад, наадмын эхний өдөр гэхэд моринд хайртай үзэгчид олноор цугласан байна. Хурдан шүдлэнгүүд мордож байхад газар дэлхий хураа хайрлаж, үзүүштэй сайхан уралдаан боллоо.


У.Энхмаа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.