АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан азарганууд

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 11 -нд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулж байна.

1.  Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор. Уралдаанч 10 настай Батмөнхийн Энх-Очир.

2. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын  Солонго хүрэн. Уралдаанч 8 настай Батмөнхийн Намчин

3. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Хишигжаргалын Аминхишигийн Цолмон халзан. Уралдаанч 10 насай Ганзоригийн Хаш-Эрдэнэ.

4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд. Уралдаанч 12 настай Цэнгэлийн Болд-Эрдэнэ.

5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын  хүрэн. Уралдаанч 13 настай Нямдоржийн Билэгтсайхан

6. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн Олимп хүрэн. Уралдаанч 11 настай Ганбаярын Тэргэл.

7. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Ононгийн хүрэн. Уралдаанч 8 настай Ундрахын Буянзаяа

8. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Дорждалайн Даяндэмидийн Цоглог халтар. Уралдаанч 9 настай Ганбаярын Тэмүүлэн.

9. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Далайн Батбаярын сартай хул. Уралдаанч 8 настай Нямдоржийн Нямсүлд

10. Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул Нямноровын Мөнхийн халтар. Уралдаанч 9 настай Энхцэцэгийн Нямдаш

У.Энхмаа

Гэрэл зургийг А.Цэдэн-Иш, Б.Ванчигсүрэн


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна