217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 12 -нд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан соёолонгийн уралдаанд 217 үрээ бүртгүүлж, 153 нь цааш хөдөлсөн байна. Тэдгээрээс онцлоход,

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат Цагаанбандийн Буянбаатырн хонгор, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, "Шунхлай" группын ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Тогоруу зээрд, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Далайн Батбаярын буурал, хул, Архангай аймгийн Булган сумын харьяат Бадрахын Лхагвадоржийн хүрэн халзан, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Искрагийгн Золбоогийн зээрд халзан, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Дайвийнямын Батсайханы хээр,  Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Төмөрхуягийн Баярхүүгийнөө хонгор халзан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Мөнх-Эрдэнийн Энхтайванбаатарын хурдан үрээ, Төв аймгийн Заамар сумын харьяат Чалхаагийн Уламбаярын Увьдасбаатарын Олимп халзан, Чалхаагийн Уламбаярын Эрдэнэбаатарын хээр, Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат,и аймгийн Алдарт уяач Одонбаатарын Болдсүхийн хээр, мөн аймгийн Алдарт уяач Батмөнхийн Насанболдын зээрд, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат Сүрэнжавын Энхтөрийн хонгор халзан,  Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Чойжамцын Чинбатын халтар, Архангай аймгийн Хангай сумын харьяат Энхбадрахын Буянбадрахын шар хээр, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Шонхорыг Доржрагчаагийн Буган хээр, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Төмөрхүрээгийн Төрмөнхийн сартай хээр, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол  Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн хүрэн халзан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жигмэдийн Дэмбэрэлсайханы сартай бор, Баянхонгор аймийн Бөмбөгөр сумын харьяат Рэгсүрэнгийн Цогтбаярын хээр, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Төмөрхүрээгийн Төрмөнхийн сартай хээр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Пийчаагийн Дэлгэрсайханы сартай хээр, Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Ганболдын Оюунболдын шарга тэргүүтэй улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан буянгууд морджээ.


У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна