АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан соёолонгууд

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 12 -нд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан соёолонгийн уралдаанд эхний 10-т хурдалсан үрээнүүдийг танилцуулъя.

1. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Бөхбатын хүрэн. Уралдаанч 11 настай Мөнхзулын Адиста

2. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул. Уралдаанч 9 настай Алтантогосын Тэмүүлэн

3. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, "Шунхлай" группын ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Тогоруу зээрд. Уралдаанч  9 настай Цэндсүрэнгийн Түвшинсайхан

4. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Намсрайжавын Зоригтын саарал. Уралдаанч 13 настай Бадарчийн Отгонбаяр

5. Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Шонхорын Доржрагчаагийн Буган хээр. Уралдаанч 12 настай Баясгалангийн Пүрэвдаваа

6. Төв аймгийн Баянцагаан  сумын харьяат Баярмагнайн Чинбатын бор. Уралдаанч 11 настай Хуншагайгийн Содбилэг

7. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат Сүрэнжавын Энхтөрийн хонгор халзан. Уралдаанч12 настай Лхагважаргалын Төгсжаргал

8. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Болд Гөлөгсайханы хүрэн. Уралдаанч 10 настай Пүрэвсүрэнгийн Далай-Очирт

9. Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ганболдын Ариунболдын бор халзан. Уралдаанч Түвшинтөгсийн Баяртүвшин

10. Улаанбаатар хот. Ханг-Уул дүүргийн харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын халтар. Уралдаанч 11 настай Сарангэрэл Өлзийхүү

У.Энхмаа

Гэрэл зургийг А.Цэдэн-Иш, Б.Ванчигсүрэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.