АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 12 -нд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан дааганууд 11 км-т уралдаж барианд орлоо. 201 даага шандас сорьжээ.

Түрүү магнайд Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр

Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат Багадаваагийн Одсүрэнгийн хээр 

Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох  сумын харьяат Жанцангийн Намнанпэлжирийн хээр

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Ганбатын Гантулгын халтар

Айргийн тавд  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат Эрдэнэбатын Түмэн-Одын бор 

тус, тус хурдаллаа.

У.Энхмаа


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна