Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 13 -нд

Хурдан дааганы цолыг гайхалтай сайхан дуудаж, цэнгэлдэхийг доргиосон өхөөрдөм хүүг П.Тэмүүлэн гэдэг. Тэрээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул бөгөөд өдгөө нийслэлийн 53 дугаар сургуулийн 6 дугаар ангид сурдаг гэнэ. Хоёр жилийн өмнөөс хурдан морины цол дуудаж эхэлсэн тэрээр өнөө жил төв цэнгэлдэх хүрээлэнд жинхэнэ дуулиан дэгдээж чадлаа.  

Морин эрдэнээ дээдлэгч монгол түмнээ огшоон, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн түүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Тод манлай уяач Дариймаагийн Чулуунбат Тод магнай хуудсаар дамжуулан даага бэлэглэхээ амласаныг уламжлахдаа таатай байна. 



Дашрамд сонирхуулахад Д.Чулуунбат Тод манлайн унаган хүлэг Зээрэн зээрд нь төрийнхөө их баяр цэнгэл наадамд хоёр дахиа айрагдсан билээ.

Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна