АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10-т хурдалсан хурдан хүлгүүд

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол дээд насны уралдаанд 79 хурдан хүлэг бүртгүүлж, 71 нь гараанд гараанд гарсан. Эхний 10-т хурдалсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор. Уралдаанч 13 настай Нямдоржийн Билэгтсайхан

2. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Ганзоригийн Ганбаярын Буган хээр. Уралдаанч 10 настай Баасанжавын Бат-Эрдэнэ

3. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Доржийн Баттөгсийн хүрэн халзан. Уралдаанч 11 настай Цэцгээгийн Дөлгөөн

4. Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Баттулгын Наранбатын халтар. Уралдаанч 13 настай Сарангэрэлийн Өлзийхүү

5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Баянмөнхийн Бямбадорж. Уралдаанч 14  настай Батболд Цэнгүүн

6. Төв аймгийн  Сэргэлэн сумын харьяат, сумын Алдарт уяач Батбилэгийн Буяндэлгэрийн халтар. Уралдаанч 8 настай Ундрахын Буяндалай

7. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Энхбаатарын Ганбаатарын хонгор. Уралдаанч 11  настай Батгэрэлийн Итгэлбаяр

8. Төв аймгийн Баян сумын уугуул МУ-ын Алдарт уяач Энхболдын Анарын зээрд. Уралдаанч 10 настай Оюунболдын Дүүрэнзаяа.

9. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай хээр. Уралдаанч 12 настай Төмөрсүхийн Энгүүн

10. Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат Пүрэвбаатарын Мөнхтулгын хүрэн. Уралдаанч 13 настай Ганцэцэгийн Ганхуяг.

У.Энхмаа

Гэрэл зургийн А.Цэдэн-Иш, Б.Ванчигсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна