"Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэн шүдлэн түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 26 -нд

Говь нутгийн уяачдын уяаны эрдмийг сайжруулах, бүс нутгийн адууны хурдлах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 1999 онд анх зохион байгуулагдаж  байсан "Говьшанхын хурд" уралдаан долоо дахь удаагаа өмнийн шаргал говь нутагт болж байна. 

Өнөө жилийн уралдаан шүдлэн насны морьдоор эхэлж, Улаанбаатар хотын гурван дүүрэг, 16 аймгийн 42 сумын 95 шүдлэн бүртгүүлж 69 гарааны зурхайгаас эргэжээ. 

Эдгээрээс түрүү магнайд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Баатархүүгийн Пүрэвжаргалын хүрэн. Хүрэн үрээний уяа сойлгыг Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Ганболдын Энхтайван. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул МУ-ын Манлай уяач Бадамгаравын Бадраагийн хүрэн халзан. Уяа сойлгыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат МУ-ын Алдарт уяач Наранцэцэгийн Алдаржаргал. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат "Шанхын унаган буян" галын уяач Чойжилын Батжаргалын хонгор халзан. Уяа сойлгыг Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Цовоогийн Мөнхманлай. Айргийн дөрөвт Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Сэлэнгэсайханы Галтын  хүрэн халзан. Уяа сойлгыг Сүхбаатар  аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Лхамжавын Батжаргал. Айргийн тавд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Сүхбаатарын Дэмчигийн зээрд. Уяа сойлгыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ.  . 

Д.Саранзаяа


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна