Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Баярсайханы бор морь түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 26 -нд

Говьсүмбэр аймаг байгуулагдсаны  жилийн ойд зориулсан "Боржигон-2024" төвийн бүсийн уралдаан өнөөдөр сонгомол дээд насны морьдын уралдаанаар эхэлж буй. Шинэ цагийн адууны шандсыг шалгадаг энэ ангилалын түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул МУ-ын Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор түрүүлжээ. Хэдхэн хоногийн өмнө төрийнхөө наадамд түрүүлсэн бор  морины уяа сойлгыг Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир тааруулдаг билээ.

 Аман хүзүүнд   Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын Буган хурдаллаа. АХ-ын 103 жилийн ойд аман хүзүүнд хурдалсан хурдан хээрийн уяа сойлгыг Тод манлай уяач Ононгийн Батбилэг тааруулдаг юм. 

Айргийн гуравт хэдхэн хоногийн өмнө улсын наадамд айргийн тавд хурдалсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн Алдарт уяач Баянмөнхийн Бямбадоржийн хонгор зээрд

, айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул сумын Алдарт уяач Батбилэгийн Буяндэлгэрийн хээр

, айргийн тавд Улаанбаатар хотын  Сонгинохайрхан дүүргийн харьяат нийслэлийн Алдарт уяач Пүрэвсүрэнгийн Баттулгын бор

 хурдалжээ.

Б.Хастөр, гэрэл зургийг Ч.Ганболд


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна