Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халтар азарга түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 26 -нд

Монголын бурханы шашны гурван том зулын нэг Эрдэнэбандида хутагт Хамба Номун хан Ханчэн Чойгял Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх шашин соёлын наадам хангайн бүсийн уралдаан өнөөдөр адуун сүргийн манлай азаргаар эхэлж буй . 62 азарга бүртгүүлснээс 49 нь уралдааны замд  гарч шандас шалгаснаас:

Түрүү магнайд Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн халтар. Уяа сойлгыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар. Уралдаанч Өсөхбаяр.

Аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул МУ-ын Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы хээр. Уяа сойлгыг нийсэлийн Алдарт уяач Батсайханы Дорж. Уралдаанч Хадбаатар.

Айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын уугуул нийслэлийн Алдарт уяач Далайн Батбаярын  сартай хул. Уяа сойлгыг Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Уралдаанч С.Өлзийхүү. 

Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул МУ-ын Алдарт уяач Баатарын Даваадоржийн хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Тогтохбаярын Тогтохжаргал.Уралдаанч Ням-Очирын Тэмүүлэн.

Айргийн тавд Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн  зээрд. Уяа сойлгыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар. Уралдаанч Отгонсүх. 

Б.Долзодмаа, гэрэл зургийг Г.Алтангэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна