Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норовсамбуугийн хээр түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 26 -нд

Өмнөговь аймаг байгуулагдсаны 93, Батмөнх Даян хааны мэндэлсний 560 жилийн ой,  "Говь шанхын хурд-7”  говийн бүсийн уралдаан  сонгомол дунд насны уралдаанаар үргэлжилж байна.  Энэ ангилалд 37 үрээ мордсон бөгөөд түрүү магнайд Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ-ын Алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн хээр хурдаллаа. Хээр үрээ Тод манлай уяач Т.Галбадрахын  унаган адуу.

Аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Дашнямын Энхмэндийн халтар. Тод манлай уяач, Гавьяат малчин С.Ганхуягийн унаган адуу. Төв аймгийн Бүрэн сумын 100 жилийн ойд түрүүлсэн.   

Айргийн гуравт Дундговь аймгийн Луус сумын харьяат Чүлтэмийн Цогтбаатарын халиун. Халиун үрээ даагандаа Дундговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд, өнгөрсөн жил шүдлэн үрээ Төв аймгийн 100 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд тус тус айрагдаж байсан хүлэг юм. Ийнхүү хурдан халиун төрийн зарлигт наадамд гурван жил дарааллан айрагдлаа.Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн унаган адуу. 

Айргийн дөрөвт Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Цэндсүрэнгийн Онолбатын бор. Өөрийн унаган адуу.

Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын харьяат Доржийн Гончигбатын Баяр хүрэн. МУ-ын Манлай уяач Г. Батболдын унаган адуу. Хэдхэн хоногийн өмнө Говьсүмбэр аймгийн Баянталын наадамд аман хүзүүнд хурдалсан юм. Уяа сойлгыг Тод манлай уяач Б.Лхагва-Очир. 

Д.Саранзаяа 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна