Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 26 -нд

Өмнөговь аймаг байгуулагдсаны 93, Батмөнх Даян хааны мэндэлсний 560 жилийн ой,  "Говь шанхын хурд-7”  говийн бүсийн уралдаан өнөөдрийн уралдаан дааган насаар өндөрлөж буй. Дөнгөж сая даага бариад ороход түрүү магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат  "Шанхын унаган буян" галын уяач Чойжилын Батжаргалын халтар хурдаллаа. Уяа сойлгыг Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Цовоогийн Мөнхманлай тааруулжээ.

Аман хүзүүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Одонбаатарын Норовсамбуугийн хээр хурдаллаа. Хээр даага  улсын наадамд 12-т давхиад, Сайнцагаан сумын 100 жилийн ойд түрүүлсэн. Уяа сойлгыг Тод манлай Т.Ихбаяр тааруулдаг.

Айргийн гуравт Дундговь аймгийн Луус сумын уугуул хурдан морь тайлбарлагч Баатарын Ганпүрэвийн хул давхилаа. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач С.Галтын унаган адуу. Дарханы наадамд түрүүлээд, улсын баяр наадамд 11-д хурдалсан. Уяа сойлгыг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уугуул, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Энхбаярын Ууганбилэг тааруулдаг. Уралдаанч Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат Түвшинбаярын Дөлгөөнсайхан. 

Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Мөнхбаярын Адъяабаатарын хүрэн хурдаллаа. Хүрэн даага хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн Айраг сумын 100 жилийн ойд айрагджээ. Уяа сойлгыг Тод манлай уяач Б.Лхагва-Очир

Айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Цэндсүрэнгийн Онолбатын  хээр хурдалсан. Улсын наадамд 27, Сайнцагаан сумын 100 жилд аман хүзүүнд хурдалсан. 

.Д.Саранзаяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна