Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонгор шүдлэн түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 27 -нд

Монголын бурханы шашны гурван том зулын нэг Эрдэнэбандида хутагт Хамба Номун хан Ханчэн Чойгял Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх шашин соёлын наадам  хангайн бүсийн уралдааны шүдлэн насны морьд барианд орлоо. 109 хурдан үрээ бүртгүүлснээс 49 нь гарааны зурхайгаас эргэж: 

1.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Цэрэндоогийн Амарсанаагийн хонгор. Уяа сойлгыг Пүрэвсүрэнгийн Санжаасүрэн. Уралдаанч Бат-Ирээдүй. 

2.Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат аймгийн Алдарт уяач Чимэдийн Мөнхбатын хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Ш.Бадамжунай. Уралдаанч Ө.Уудамсайхан.

3.Төв аймгийн Заамар сумын харьяат Цогт-Эрдэнийн Пүрэвийн хүрэн халзан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт Ганбатын Даваадалай. Уралдаанч Б.Галбаяр.

4.Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Төмөрийн Мөнхбаярын саарал. Уяа сойлгыг аймгийн Алдарт  уяач Мөнхдэлгэр. Уралдаанч Т.Баттүшиг.

5.Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн Алдарт уяач Ж.Баян-Өлзийн хар. Уралдаанч Б.Энх-Очир. 

Б.Долзодмаа, Г.Алтангэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна