Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд Б.Наранбатын халтар түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 28 -нд

Монголын бурханы шашны гурван том зулын нэг Эрдэнэбандида хутагт Хамба Номун хан Ханчэн Чойгял Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 385 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх шашин соёлын наадам хангайн бүсийн уралдааны гурав дахь өдрөө үргэлжилж байна. Дөнгөж сая сонгомол дээд насны морьд барианд орлоо.

1. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Баттулгын Наранбатын халтар. Уяа сойлгыг Тод манлай уяач М.Алтан-Очир. Уралдаанч Сарангэрэлийн Өлзийхүү. 

2.Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн хонгор.Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Батсайханы Пүрэв-Очир. Уралдаанч Ганбаярын Тэргэл. 

3.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул МУ-ын Алдарт уяач Х.Гарьдмагнайн хээр халзан. Уяа сойлгыг Х.Цогт-Эрдэнэ.Уралдаанч Далай-Очирт. 

4. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн халзан. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач П.Алтансүх. Уралдаанч Бат-Эрдэнэ. 

5.Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Өлзийбатын Дамдинсүрэнгийн Тэнхлүүн зээрд. Уяа сойлго өөрөө. Уралдаанч Баттогтохын Батболд. 

Б.Долзодмаа,  гэрэл зургийг Г.Алтангэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна