Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 31 -нд

Орхон аймагт болж буй хангайн бүсийн уралдааны шүдлэн насанд 127 үрээ бүртгүүлснээс 98 нь гарааны зурхай руу хөдөлсөн юм. 

Хэдхэн мөчийн өмнө хурдан шүдлэнгүүд барианд ороход

1. Архангай аймгийн Хотонт сумын харьяат Ганбаатарын Энхбатын хар. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул А.Наранбаатар унаган адуу. Улсад 21-д хурдалсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач У.Тамир.

2. Орхон аймгийн Баян-Өнлдөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Лхагвын Эрдэнэбаатарын халтар халзан. Баруунбүрэн сумын 100 жилийн ойд түрүүлсэн. Уяа сойлгыг Баруунбүрэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Э.Ариунболд.

3.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Цэрэндоогийн Амарсанаагийн хонгор. Уяа сойлгыг Тод манлай уяач Б.Батхүү. Уралдаанч Бат-Ирээдүй. Хэдхэн хоногийн өмнө Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээний 385 жилийн ойн бүсийн уралдаанд түрүү  магнайд хурдалсан. 

4.Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Дондовын Пүрэвдоржийн хээр. Хэдхэн хоногийн өмнө Галт сумын  баяр наадамд түрүүлсэн. Даагандаа Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд айргийн тавд хурдалсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Дондовын Баасандорж.

5. Төв аймгийн  Алтанбулаг сумын харьяат Гансүхийн Хадбаатарын зээрд. 

Б.Хастөр,  гэрэл зургийг Г.Батболд

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна