“Тод магнай” сэтгүүлийн уншигч М.Мөнхмагнай: Хурдан морь түүнийг дагасан дэг жаяг, нүүдлийн соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээе!

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 12 -нд

Цаг үеэ мэдрэн гарч ирсэн сэтгүүл бол яах аргагүй “Тод магнай” юм. Сэтгүүлийн байнгын уншигчийн хувиар танай хамт олонд адуунд дуртай мянга мянган Монгол хүмүүний нэрийн өмнөөс баярласанаа илэрхийлж, ажлын  өндөр амжилт хүсье. Адуу гэдэг тэнгэрлэг амьтны талаарх бүхий л мэдээллийг А,Б-гүй анхаарал хандуулан уншдаг шүү. Хүний сонирхол хобби гэж агуу юм даа.
       Монголчууд бид хурдан морь түүнийг дагасан дэг жаяг, нүүдлийн асар их соёлтой ард түмэн. Тиймдээ ч энэ гайхамшигт чанарыг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь зүйтэй болов уу. Шилжилтийн энэ үед ч энэ талаар уяачид маань ч чамлалтгүй анхаарал тавьж хөдөлмөрлөснөөр одоогийн энэ түвшинд хүрсэн гэж боддог юм. Тэгэхээр үүнийг улам боловсронгуй болгон хөгжүүлэх мөн морь уях болон адуу малтай ноцолдох үед цээрлэдэг цээр, ёс заншлын сайхан уламжлалуудаас олонд хүргэхэд танай сэтгүүлийн хамт олны оролцоо маш чухал юм шүү гэдгийг зориуд дурдмаар байна.
        Нүүдэлчин удмын бид хэдэн малаа адгуулаад өвсний сор хөөгөөд л явчихдаг. Хамтран хүчээ нэгтгэх талаар маруухан улс шүү дээ. Тэгэхээр сэтгүүлийн хувьд хамтран ажиллахын ашиг тусыг илүүтэй дэлгэрүүлэн бичмээр санагддаг юм. Ер нь хамтран ажиллах тал дээр сүүлийн жилүүдэд манай уяачид амжилт гаргасан бодит жишээ олон байгааг хэлүүлэлтгүй та бүхэн анзаарч байгаа бизээ.
       Түүнчлэн урлагийн шинэ булантай болсон нь таатай санагдаж байна. Мэдээж цаашид үргэлжилнэ гэдэгт найдаж байгаа шүү.
        Ингээд сэтгүүлийн хуудсаар дамжуулан Монголынхоо нийт уяач морь сонирхогчиддоо амжилт хүсье.     


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна