УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төр түмнийхээ хишгийг даана гэдэг амаргүй шүү
-Олимп хаяанд ирлээ. Анхны алтан медалийн эзэн Н.Түвшинбаяр танай сургуулийн төгсөгч байгаа нь бахархалтай юм?
-Монголчууд анх олимпод оролцох болсноос хойш 44 жилийн хугацаанд аваргийн алтан медалийг хүсэн хүлээж зорьж ирсэн. Энэ бол биеийн тамирын спортод сэтгэл зүрхээ өгч ирсэн үе үеийн тамирчид , дэмжигчид , эцэг эхчүүд нийт ард түмний зүтгэлийн дүн гэж бодож байна. Олимпийн аваргын алтан медалийн оосроос нь атгаад авч чадаагүй олон мөнгөн медальтан бий. Спортод өөрийнхөө бүхий л амьдралаа зориулсан үе үеийн спортын салбарын мэргэжилтэн , багш , дасгалжуулагч эрдэмтдийн хичээл зүтгэлийн үр дүн.
“Аварга” сургуулиас маань улсын баяр наадмын түрүү , тив дэлхийн аварга, Олимпийн анхны аварга төрлөө. Спорт бол амжилтийн өндөрт тэмүүлж явдаг учраас “Аварга” гэдэг нэрийг бид ярилцаж байгаад өгсөн.
-Төр засгийн зүгээс спортийг тусгайлан авч үзэх болсны ач холбогдол олимпийн аваргууд төрж байгаагаар тодорхойлогдож байх шиг. Төрд спортийнхноо төлөөлж сууж байгаа таны хүчин зүтгэл ч энд их бий гэж бодож байна?
-Сүүлийн жилүүдэд төрөөс спортийг дэмжих бодлогын зөв зохицуулалт хийгдэж энэ нь үр дүнгээ өгч эхэлж байна.Төрөөс тодорхой бодлоготой дэмжээд өгөхөд үр дүн нь гарч байгааг бид бэлээхэн харж байна шүү дээ.Цаашдаа ч улам сайн дэмжих хэрэгтэй.
-Монголчууд маань олимпийн медалийг өөрсдөө, эсвэл үр хүүхэд нь авсан юм шиг л баярын нулимс унагаж, догдлон хөөрч байсан цаг саяхан мэт. Таны хувьд тэр үед шавийгаа аварга болоход хэрхэн баярлаж байснаа эргэн дурсвал? Нулимс унагаж байв уу?
-Манай ард түмэн бол аугаа улс. Бусдийн ололт амжилтаар бахархаж баясаж чаддаг гайхамшигтай хүмүүс. Энэ сургуулийг үүсгэн байгуулсан, олимпийн аваргын багшийн хувьд, жудогийн спортод зүтгэж байсан тамирчны хувьд, мөн биеийн спортийн төлөөлөл болж яваа төрийн түшээгийн хувьд би илүү их баярлаж догдолж, баярын нулимс унагасан. Ялангуяа боксын хоёр тамирчнаа рингэн дээр гарч ирэхэд нь сэтгэл хөдөлж нулимс мэлмэрч байсан шүү.
-Н.Түвшинбаярыг Хөдөлмөрийн баатар,Олимпийн алтан медалийнхаа найрыг хийхэд нь шавьдаа өөрийн захиа сургаалиа захисан байх.Тэр захиасыг энд дурдвал?
-Ажил ихтэй байсан учраас тэнд очиж чадаагүй.Монгол түмэн бөхөөрөө дамжуулж хүүхэд залуучуудаа сайн эр болгон хүмүүжүүлдэг тэр зарчмыг манай сургууль баримталдаг.Тэр ч зарчмаар төгсөгчид маань хүмүүждэг гэж болно.Тиймээс ч Түвшинбаярын дэвжээн дээр биеэ авч явж байгаа байдал,сэтгэл хөөрлөө тогтоон барьж байгаа зэрэг нь миний хувьд олимпийн алтан медалиас илүү намайг баярлуулсан гэж хэлж болно л доо.Тэгээд би “Монгол бөхийн энэ сайхан чанарыг насан туршдаа хадгалж яваарай.Алдар цолонд хөөрөх биш,ард түмнийхээ итгэлийг алдалгүй алдар цолоо хадгалж авч явна гэдэг том ажил байдаг юм шүү” гэж Олимпийн аваргад захисан даа.Би ч энэ зовлон жаргалыг тойролгүй дайрч гарч байсан.Төр түмний хишгийг дааж явна гэдэг илүү хэцүү байдаг.Аль ч улсын биеийн тамирын хөгжлийн тогтолцоо нь пирамид хэлбэртэй байдаг.Пирамидын оройд байгаа олимп,дэлхийн аваргууд, нэр алдарт одууд спортын ур чадвар,авьяасаас гадна амьдралдаа биеэ авч яваа байдал,аливаад хандаж байгаа хандлага зэргээрээ ар дахь хүмүүсээ үлгэрлэн дагуулж байх ёстой байдаг.Хүмүүжил,ёс суртахуун гээд бүхий л талаараа үлгэр жишээ болж явдаг.Өөрөөр хэлбэл Олимпийн аварга,медальтан,спортын одуудын үүрэг хариуцлага асар өндөр байдаг юм.Үүнийг л би тухайн үед захиж хэлсэн дээ.
-Бээжингийн олимпоос чамлахааргүй медалийн ургац хураасан нь тамирчдад ихээхэн урам зориг өгсөн.Энэ эрчээрээ байвал Лондонгийн олимпод аваргийнхаа тоог нэмэх болов уу? Та юу гэж бодож байна?
-Энэ дөрвөн тамирчин маань Монгол түмэнд бусад улс орнуудын олсон амжилт,хүрсэн хөгжлийн түвшинд хүрч чадах юм байна,тэдний хийдгийг бид хийж чадах юм байна гэсэн итгэл,эв найрамдал,баяр баяслыг авч ирсэн.Энэ бол хамгийн гол ач холбогдол нь.Тиймээс бид дараагийн удаа илүү хичээж,төр засгаас нь дэмжиж,олимпод оролцох хэрэгтэй.Илүү сайн ажиллах хэрэгтэй гэж бодож байна.
-Бөх хүн бүдүүн хадуун гэдэг ч ажаад байхад бөхчүүд илүү уяхан юм шиг анзаарагддаг.Та хэр уяхан бэ?
-Монгол хүн л юм болохоор хүнд тохиолдсон зовлон бэрхшээлийг хамт хуваалцаж сэтгэл шимширч,бусдын амжилт,олсон ололтыг харж баясаж хөөрч явдаг ийм л хүн.Одоо ч тэгээд нас ахих тусам уян зөөлөн сэтгэлтэй болох юм.Бөх хүнийг ард түмэн алдар цолноос нь гадна зөв сайхан сэтгэл,зөв явдал мөрийг нь даган дуурайж,сайн хань,сайн нөхөр байгаагийх нь төлөө хайрлан хүндэлж байдаг.Тэр бөх ёстой л хүний хайлан байсан юм даа гээд л хүмүүс ярьдаг шүү дээ.
-Танайхыг их тайван намуун гэр бүл байдаг болов уу гэж бодогддог юм.Та ер нь охиддоо нэг удаа ч чангахан дуугарч үзээгүй байхаа?
-Би ер нь их дөлгөөн тайван хүн шүү дээ.Яахав сайхан аав,ээж хоёрын маань надад олгосон зан ааш,багш нарын маань төлөвшүүлж өгсөн хүмүүжил тэр байх.Багш нар маань надад монгол үндэсний бөхийн олон сайхан шинжүүдийг шингээж суулгаж өгсөн.Бодоод байхад бөх гэдэг бол монгол эр хүнийг бэлтгэж байсан ард сургууль,монгол түмний хүчирхэг байх нэг үндсэн нөхцөл нь болж байсан шиг байгаа юм.Аавын хувьд би охидууддаа ширүүн ханддаггүй.Охид маань одоо том болсон болохоор ярилцаж,аавын хувьд санаа бодлоо солилцож,захих зүйл байна.Ханилсан ханьтайгаа бол ерөөсөө муудалцаж ч үзээгүй.Муудалцах нь битгий хэл муухай ч харж үзээгүй өдий хүрсэн.Гэхдээ энэ бүхэн миний ханилсан ханийн,үр хүүхдүүдийн минь өөрсдийнх нь сайн сайхных гэж боддог.
-Амралтын өдрөөрөө гарынхаа хоолоор гэр бүлийнхнийгээ дайлна биз.Таны хамгийн сайн хийдэг хоол юу вэ?
-Хоол ч хийчихнэ шүү.Хөдөө гадаа,нар салхинд явж байх үедээ байгаа гарын доорх материалуудаа ашиглаад хамт явж байгаа улсуудаа аятай таатай хоол хийж дайлах дуртай.Хөдөө бол элэг, сэмжээр сайхан сорс хийнэ,шорлог,мах шарж өгнө.Харин гэртээ сайхан гурилтай шөл хийж, мах чанаж, хийцтэй сайхан монгол цай чанана.Охид маань заримдаа “ааваар цай чануулъя” гэдэг юм.
Улаанбаатарыхан бүгдээрээ л цаг завгүй байдаг ч би аль болох цагаа зөв зохицуулж гэр бүлийхэнтэйгээ хамтдаа байх юмсан гэж хүсдэг.Даанч тийм боломж ховор юм даа.Гэхдээ хүн өөрөө сайхан байя гэвэл ханилсан хань, үр хүүхэд, эргэн тойронд байгаа хүмүүс түвшин амгалан, сайн сайхан байдаг.
Танд баяраллаа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна