Бөхчүүд нууцхан авьяасаа дэлгэнэ

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 12 -нд

1992 оны 3-р сарын 18-нд анхны дугаараа өлгийдөн авч байсан “БӨХ” сонины хамт олон  20 жилийн ойгоо нижгэр тэмдэглэхээр зэхэж байна. Ойн арга хэмжээний хүрээнд хүчит бөхчүүд болон урлаг соёлынхны хамтарсан тоглолтыг зохион байгуулах бөгөөд зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан зодоглолдог бөхчүүд энэ өдөр өөрсдийн нууцхан авьяасаа олонд дэлгэх аж.
Тоглолтонд улсын Гарьд Ж.Бат-Эрдэнэ, Заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Харцага Т.Нармандах, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, начин Б.Цэнгэлсүрэн, Д.Лхагвадорж, С.Багахүү, аймгийн Арслан О.Өлзиймөнх, Х.Айдос, М.Ганзориг, сумын Заан Б.Улаалзгана, Ө.Сүхбат  нарын бөхчүүд МУГЖ Г.Эрдэнэцэцэг, СТА Б.Батболд, Б.Батмэнд, Э.Оюумаа, Д.Бурмаа, А.Мөнхбат, Х.Батмэнд, Булган-Эрдэнэ, М.Отгонгэрэл, Л.Нарантуяа нарын уран бүтээлчид оролцож  ая дуугаа өргөх аж.
Г.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна