Арвайн талын уламжлалт уралдаан боллоо

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 18 -нд

Өчигдөр буюу 3-р сарын 18-нд Өвөрхангай аймгийн төв дээр дээд гурван насны морьдын уралдаан боллоо. 2003 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэхүү уралдааныг хадаг авсан 12  ивээн тэтгэгч тус бүр 600,000 төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд түрүү морьдыг 500,000, аман хүзүүг 400,000, айргийн морьдыг 300,000 төгрөгөөр байлжээ. Ингээд дээрх уралдаанд түрүүлж айрагдсан морьдыг танилцуулья.
Азарга-45
Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн загал
Хайрхандулаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасангийн Далай зээрд
Тарагт сумын уугуул, Ц.Ганбаатарын хул
Гучин-Ус сумын уугуул Гэлэгбармидын  Үүлэн бор
 Уянга сумын уугуул  Б.Даваадоржийн өсгий цагаан зээрд
 Их нас-56
Сант сумын уугуул, аймгийн Алдарт уяач З. Санчирын Саран шарга
 Хайрхандулаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасангийн хүрэн
Баянгол сумын уугуул Балдандоржийн хулгар хээр
Тарагт сумын уугуул О.Цэдэнсодномын хүрэн
Өлзийт сумын уугуул Д. Пүрэвсүрэнгийн хээр
Соёолон-43
Хайрхандулаан  сумын уугуул Б.Тогоохүүгийн хул
Богд сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Ганболдын буурал
Тарагт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Алтангэрэлийн хар халзан
Уянга сумын уугуул Даваажавын хээр
Сант сумын уугуул З.Санчирын шарга
Ц.Пэрэнлэйбазар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна