С.Төмөр-Очир Манлай баяраа хуваалцлаа

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 22 -нд

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, МУ-ын Манлай уяач С.Төмөр-Очир  өнгөрсөн жилүүдэд  аз хийморь ихтэй байж олон наадмын түрүү, айргийг авсан тоотой хэдэн уяачийн нэг билээ. Тэрээр хурдан шандаст хүлгүүдийнхээ буян хишгийг өнөө хүртэж  "Баясгалан" хэмээх усан луу жилийн сар шинийн босгон дээр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол улсын Манлай уяач" хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ. Олон жилийнхээ хүч хөдөлмөрийг үнэлүүлсэн эрхэм уяачийн амжилтыг тоочоод баршгүй билээ. Тэрээр эрхэм цолныхоо  цайллагыг  энэ 3 сарын 18нд хийсэн бөгөөд хүндтэй зочид олон ирж нижгэр сайхан болжээ. Хүндэт зочдоос нь нэр цохон дурдвал УИХ-ын эрхэм гишүүн, МУ-ын Манлай уяач Ч.Улаан, "Түмэн магнай" галын гишүүн, Нийслэлийн алдарт уяач С.Батаа, Ц.Энхтүвшин, Ц.Элбэгзаяа, "Түмэн шандаст хурд" галын хамт олон, Аймгийн алдарт уяач Т.Батзориг гээд морины гэсэн олон хүмүүс иржээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна