Алдарт Seattle Slew-гийн амжилтаас

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 23 -нд

АНУ-ын XX зууны 100 шилдэг уралдааны 9-рт жагсдаг чансаа өндөр “Triple Crown” уралдаанаас олон даага шагналын эзэн болж байлаа. Үүн дотроос Seattle Slew нь “Triple Crown-ны ялагдашгүй эзэн болохоо олон удаагийн амжилтаараа нотлон харуулсан нь бий. Түүний амжилт ийнхүү олонд танигдахаас өмнө Mickey Taylor гэгч эхнэр Karenдаа 17,500 $-ийн үнэ хүргэж, худалдан авч хотынхоо нэрээр нэрлэсэн байна. Seattle Slew нь Кентаку дэх Лекстоний “White Horse Acres” фермд өсөж торнижээ. Seattle Slew-гийн анхны тэмцээн Нью-Йоркт болж байсан юм. Тэр анхны тэмцээнээсээ л амжилт гаргах болсон. Уралдааныхаа өмнө туурайгаа товшдог байсан болохоор нь морины хорхойтнууд Seattle Slew-гийн “дайны бүжиг” гэж нэрлэдэг байжээ. Эхний оролцсон гурван уралдаанаасаа л хамгийн дээд хурдыг эвдэж, шилдэг нь болох нь тэр. Эдгээр анхны гурван уралдааны дараагаар 1976 онд хоёр настнуудын аваргаар тодорчээ.
Үүнээс жилийн дараа сургагч Billy Turner, Paula Turner нар Hialeah паркт болсон тэмцээнд оруулсан байна. Энэ 7  furlong( 1 furlong=201м)-ийн талбайд 9 морины хэмжээт зайгаар уралдаад түрүүлжээ. Үүний дараа Flamingo-н бооцоот тэмцээнд мөн л түрүүлэх нь тэр. 51 жилийн түүхтэй энэхүү бооцоот уралдаанд 10 морины хэмжээт зайгаар түрүүлсэн юм.  Үргэлжлээд Kentucky Derby-д амжилтаа бататгана гэдэгт хүмүүс найдаж байсан ч жокейчин Jean Cruget  тамиртал нь бэлтгэл сургуулилтаар шахахыг хүссэнгүй. Зөнгөөр нь бэлтгээд оруултал 4 морины хэмжээт зайнд дахиад л түрүүлэх нь тэр. Үүнээс хоёр долоо хоногийн дараа Preakness-ийн бооцоот уралдаанд, нэг сарын дараах Aqueduct-т Wood Memorial-ын тэмцээнүүдэд мөн магнайлав. Энэ мэт Seattle Slew хурдаараа гайхагдаж, олон орны морины хорхойтнууд бүгд л түүний зүг анхаарал хандуулж байсан юм.
Белмонтын бооцоот уралдаан бол Triple Crown champion-ы ялагчийг тодруулах нэр хүнд бүхий уралдаан. Энэ уралдааны аваргаар 1977 онд Seattle Slew  тодорч байжээ.
Харин 1978 онд түүний 4 настайд  оролцох уралдаануудын тов хэдийнэ гарсан ч вирусын халдвар туссан. Маш удаан хугацаанд эмчилгээтэй байсан учраас “чөлөөнд гаргах” тухай яригдаж байсан ч азаар эдгэрчээ. Тэр үед эзэн Taylor “Уралдаан бидний хувьд үргэлж сайхан байсан. Тийм у учраас морины уралдааны төлөө ямар нэгэн сайн зүйлийг хийхэд хэзээд бэлэн байх болно. Үзэгчид ч Taylor-ийн морины спортод зориулсан сэтгэлийг ойлгож, ямагт баярлаж байх болно” гэж хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдсан нь бий. Тэр жил буюу 1978 онд  Triple Crown-ы эзнээр Affirmed  болсон юм. Ийнхүү нэр хүнд бүхий цомын эзэд уралдааны замд хамтдаа гарлаа. Энэхүү уралдаанд Seattle Slew гурван морины зайгаар  Affirmed-ыг ялсан. Үүнээс хоёр долоо хоногийн дараа Белмнотод болсон Woodward-ын бооцоонд уралдах нь тэр. Үргэлжлүүлээд жокей клубийн “Алтан цом”-ын төлөө уралдаанд оролцсон нь түүний хувьд сүүлийнх болсон. Энд тэрээр өмнөх шигээ амжилтыг гаргаагүй ч ширүүн өрсөлдөгч болохыг нь үзэгчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм.
Түүний үр төлээс Slew O*gold, Swale, capote, Landaluce, Digression нар олны хурдаараа гайхагдсан хүлгэд болсон юм. Охин төлөөс нь ч cicar, golden attraction, hishi akebono, mulga, jade flush. American chance, seeking the pearl гэхчилэн алдарт хүлгүүд төрсөн.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна