Хараа булаасан хос морьтонгууд

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 28 -нд

Тодмагнай сайтын сурвалжлах хэсэг Дорнод аймагт дөрвөн хоног ажиллаад ирсэн. Ууган салбар холбоодын нэг Дорнодын морин спорт уяачдын холбоо эдгээр өдрүүдэд 15 насны ойгоо нижгэр тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд дээд гурван насны морьдоос гадна хос морьтон  шалгаруулах бяцхан үзүүлбэр наадамчин олныг хөгжөөсөн юм. Монголчууд эртнээс сайн морь, сайхан эмээл хазаараар гангаран нааддаг уламжлалтай. Тэрхүү уламжлалыг хадгалж Дорнодчууд хүлгийн сайхнаар харц булаан өрсөлдлөө.
Зүс ижилссэн таван сумын морьд хараа булаан өрсөлдсөнөөс цоохор морьд, үнэгэн лоовууз, улаан хантаазаар ижилссэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын хосууд тэргүүн байранд шалгарсан юм. Хоёрдугаар байрыг мөн л цоохор зүсмийн морьд эзэлсэн бөгөөд тэдгээр хосууд Дорнод аймгийн Баяндун сумаас ирсэн байсан. Буриад үндэснийхээ хувцсаар гангарсан тэд эрхгүй ялгарч байсныг онцлох нь зүйтэй байх. Харин айргийн гуравт Сэргэлэн сумын ухаа хонгор морьтой хосууд шалгарсан юм. Торгон дээлээр гоёсон гэр бүлийн гишүүд тун чиг сонин удам судар, үүх түүхтэй юм билээ. Энэ тухай бид жичдээ хүргэх болно. Хос морьтонгуудын шалгаруулалт адууны үзэмжээс гадна эздийн хувцаслалт эмээл хазаар, ташуур зэрэг нь голлох шалгарууд болж байсныг хэлэх нь зүйтэй байх.
Дашрамд дурьдахад зүс ижил морьдоороо гоёдог монгол наадмын тэр сайхан зөвхөн хэв шинж зөвхөн хөдөөд л хадгалагдаж буй нь бас л бодууштай санагдсныг нуух юун.
Ш.Бадамаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна