"Mонгол уяач-3000" Дорнод аймагт

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 29 -нд

Дорнод аймгийн МСУХ-ны 15 жилийн ой энэ сарын 25-нд тохиолоо. Ойн хүрээнд Чойбалсан суманд соёолон, их нас, азарга насны хурдан морьдын уралдаан болж, “Адуучин” нэвтрүүлэгт  хийморилог уяачид нь оролцож шандасаа сорьсон юм. Мөн ММСУХ-ны “Монгол уяач-3000” уулзалт зөвлөлгөөн аймгийн технологийн коллеж дээр боллоо. ММСУХ-ноос 21 аймгийн салбарт холбоодтойгоо явуулж байгаа энэхүү зөвлөлгөөнд ММСУХ-ны төлөөлөгчид, аймгийн МСУХ-ны гишүүд, тэргүүлэгчид, аймгийн уяачид оролцсон юм. Зөвлөгөөний эхэнд ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын ирүүлсэн мэндчилгээг нийт уяачдад дуулгасан бол Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн товч тайлан, бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын тухай танилцууллаа. Мөн аймгийн МСУХ-ны тэргүүн Х.Болорчулуун өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Тус уулзалт зөвлөгөөний үеэр ММСУХ-ны хүндэт өргөмжлөлөөр Аймгийн Алдарт уяач Т.Итгэл, Б.Чимэддорж, Ц.Эрдэнэцогт, Ц.Баатар, М.Пүрэвсайхан нарын таван уяачийг шагнаж урамшуулав. Мөн Дорнод аймгийн МСУХ-ны хүндэт Ерөнхийлөгч Н.Ганбаатар болон оролцсон нийт уяачдад гарын бэлгээ гардуулсан юм.
Энд тэмдэглэхэд Дорнод аймгийн МСУХ ээлжит 4-р бага хурлаа өнгөрсөн 2-р сарын 13-ны өдөр аймгийн төвд зохион байгуулж дарга, дэд дарга нараа шинээр сонгон, 31 тэргүүлэгч гишүүдтэй болоод байгаа ажээ. 
 П.Ундраа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна