“Богд-Өргөө” ХХК-ийн захирал, Нийслэлийн Алдарт уяач Д.Одгэрэл: Нэг наадмын зургаан түрүүг хүртэнэ гэдэг ховорхон тохиох завшаан
-Төрийн наадмын хишиг хүртсэн танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Энэ жилийн наадам үнэхээр сайхан боллоо. Нар хур тэгширсэн дэлгэр сайхан наадам гэдэг нь жинхэнэ утгаараа биеллээ оллоо гэж бодож байна. Ийм сайхан наадамд миний хязаалан аман хүзүүнд хурдалсанд бүр ч их баяртай байна. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад нийт Өвөрхангайчууд тэр дундаа Богд сумынхандаа энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье.
-Наадмын өмнөх сунгаагаа хаана хийсэн бэ?
- Наадмын өмнөх сунгаагаа Сүхбаатар аймгийн Халзан суманд хийсэн. Адууны маань нэг хэсэг нь тэнд байдаг юм. Аман хүзүүнд хурдалдаг хүрэн үрээ маань өнгөрсөн хавар Сүхбаатар аймагтаа хоёр уралдаж, нэг аман хүзүү, нэг гуравт хурдалсан.Тэгээд л улсын наадмыг зорьсон хэрэг.
-Хэдэн насны адуутай ирсэн бэ?
-Их морь, хязаалан, азаргатай ирсэн. Ханиаднаас болоод их морь, азарга хоёроо мордуулсангүй.
-Түүхт ойн жилийн аман хүзүү хичнээн жилийн хөдөлмөрийн тань үр дүн бэ?
-Хурдан морь сонирхоод 7-8 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд адуу айрагдаж түрүүлэх баярт мөч олон байсан ч төрийн наадамд морь айрагдуулна гэдэг өөр байлгүй яахав. Тэр тусмаа түүхт ойн жил гэдгээрээ илүүтэй бэлгэшээж байгаа. Адуу гэдэг хийморилог амьтантай амьдралаа холбосон олон жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг нэг өдөр хүртдэг л юм байна.
-Хурдан морь сонирхох болсон нь удам судартай тань холбоотой юу?
-Үгүй дээ. Манайхан дунд морь мал уядаг хүмүүс байгаагүй. Хэдийгээр манайх төвийн айл байсан ч би зуныхаа амралтаар хөдөө очиж хурдан морь унадаг , малд элэгтэй хүүхэд байсан. Тэр маань л нөлөөлсөн болов уу. Мөн Манлай уяач Билэгдэмбэрэлтэй гэмгүй сайхан нөхөрлөдөг. Найз маань адуунд дуртайг минь үнэлж хэд хэдэн үрээ бэлэглэсэн нь сайхан л давхиж байна. Цаашид бүр илүү давхих байх.
-Хамгийн их сэтгэлд үлдсэн наадмынхаа дурсамжаасаа хуваалцаач?
- Миний гол адуунууд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төвлөрдөг. Одоогоос дөрвөн жилийн өмнө сумынхаа наадмын зургаан түрүүг нэг дор хүртсэн маань хамгийн их баяр жаргалтай дурсамж юм даа. Нэг наадмын зургаан түрүүг авна гэдэг ховорхон тохиох завшаан байх шүү.
Д.Одгэрэлийн “Од ” хүрэн
Түүхт ойн жилийн хурдан хязаалангийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан хүрэн үрээ бол 2009 оны Дорнодын бүсийн уралдаанд түрүүлсэн МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хар азарганы төл юм. Сөөнгө даага ирсэн жилээ улсын наадамд есөлж, Завханы бүсийн ?аншигт зургаад хурдлан эзнийхээ сэтгэлд итгэлийн гал асааж байлаа. Д.Одгэрэлийн сэтгэлд ассан тэрхүү галыг хүрэн дааганы өмнө гишгэсэн хурдан хүлгэд цөм эрлийз буюу шинэ монгол адуу байсан гэдэг нь илүүтэй ?рдөж, ойртон ирж буй баярт мөчид улам бүр яаруулж байлаа.
Эрлийз арабуудтай эн тэнцүү уралддаг өнөө цагийн хурдан буянгуудын нэг гэдгээ хэдэнтээ баталсан хүрэн үрээ шүдлэндээ Хэнтий аймагт болсон Хардал жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн уралдаанд айргийн тавт хурдалж сайн хүлгийн шандаст эргэлздэггүй эзнийхээ сэтгэлд нар гийлгэсэн гэдэг. Төрийн зарлигтай наадмын анхны айраг амсуулсан хүрэн үрээнийхээ ирээдүйг бэлгэдэн Д.Одгэрэл “Од” хэмээх нэрийг хайрласан нь нүдээ олж, дөрвөн их тэгш ой тохиосон энэ жилийн баяр наадмаар Хүй долоон худгийн торгон ногоон мандалыг хөвсөлзтөл давхисаар аман хүзүүнд хурдлах нь тэр. Нутаг ус, эцэг эхийнх нь нэрийг цуурайтуулсан хязаалангийн уралдааны талаар Д.Одгэрэл сэтгэгдлээ хуваалцахдаа ”хязаалангийн уралдааны үеэр манай тэр хавьд цахилгаан тасраад уралдааныг нь бүрэн үзэж чадаагүй. Цагаан хоолойгоор зарлахыг нь сонсож байгаад л барианы зурхайд тосож үзсэн” хэмээсэн билээ.
Шандаст хүлгийнхээ давхилыг харж, эрийн хийморь сэргээдэг Д.Одгэрэл 2009 оны Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах “Нийслэлийн хурд” уралдаанд хээр морио түрүүлгэж, өнгөрсөн хавар Дорнод аймагт болсон МУ-ын Тод манлай уяач С.Ганхуягийн мялаалга наадамд хүрэн халзан морио тавд хурдлуулан, Хэнтий аймгийн Дадал суманд болсон Балдандоржийн хонгор
морины / өнгөрсөн жилийн улсын наадмын түрүү/ мялаалга наадамд их морь аман хүзүүнд
давхиулсан одтой эр. Тиймдээ ч өнгөрсөн жил Нийслэлийн Алдарт уяач цолыг хүртсэн билээ.
"Тод магнай" сэтгүүл дугаар 19
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна