Дорнодчууд анхдагч нь боллоо

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 29 -нд

Энэ жил 15 нас хүрч байгаа Дорнод аймгийн  МСУХ-ныхон ойн  хүрээндээ олон ажлыг хийж амжуулжээ.  Үүний нэг бол гуравдугаар сарын 25-нд болсон дээд гурван насны морьдын уралдаан юм. Зургаан зуугаад морьд уралдсан тус уралдааны унаач багачуул бүгд хамгаалалтын малгайтай уралдсанаараа дорнодчууд анхдагч болсон юм. Учир нь жил бүрийн наадмын өмнө унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын тухай яригддаг. Тиймдээ ч ММСУХ-ны тэргүүн, Шадар сайд М.Энхболд хамгаалалтын хувцас хэрэглэлтэй уралдаж байх талаар өнгөрсөн жил уриалга гарсан. Харамсалтай нь үүний хэрэгжилт өнгөрсөн наадмаар хангалттай байгаагүй.
Ийнхүү Дорнодын уяачид тус уриалгыг 100 хувь хэрэгжүүлж, бяцхан унаачдыг малгайгаар хангаад зогсохгүй үнэ төлбөргүйгээр даатгалд хамруулан, гарын бэлгээр мялаасан юм.    
П.Ундармаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна