“Сэргэлэн хурд 2012” уралдаан болно

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 03 -нд

Хурдан морь удамт уяачдаараа улсдаа тэргүүлдэг Төв аймгийн Сэргэлэн сумнаа 04-р сарын 07 ны бямба гаригт “Сэргэлэн хурд -2012” уралдаан зохиогдох юм байна. Энэхүү уралдааныг Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газар, “Сэргэлэн хурд” морин спорт уяачдын холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг бөгөөд энэ жилийн хувьд их нас, соёолон, хязаалан гэсэн гурван насны морь уралдуулахаар болжээ. Сэргэлэн сумаас ардын төрийн их баяр наадамд хамгийн олон морь айрагдаж түрүүлсэн байдаг бөгөөд мөн  энэ нутгаас хамгийн олон улсын алдар цолтой уяачид төрөн гарсан билээ.

Наадмын хуваарь

-2012 оны 04 сарын 07 ны өглөө 08:30-09:50 хооронд морь бүртгэнэ.

- Соёолон :  10:00 –  11:30

- Их нас: 12:00 –  14:00
- Хязаалан: 14:20 – 15:30
- Цоллох: 16:00 – 17:00
Бүртгэлийн хураамж: 20,000 төгрөг байна.

Жич: Эрлийз уралдуулахгүй  / Огт мордуулахгүй /
- Унаач хүүхдийн даатгалийг заавал авчрах, байхгүй тохиолдолд
заавал даатгуулна.

Лавлах утас:  9696-7079  9191-0785

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна