МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасан: Цол нь ханасан хөдөөгийн уяачдад анхаарах цаг нь болсон

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 03 -нд

-Байнгын уншигчтай уулзах таатай мөчүүдийн нэг байдаг. Хэдийнээс манай уншигч болсон бэ?
-Гурван жилийн өмнөөс. Танай сэтгүүл гараад гурван жил болж байгаа байхаа.
-Тиймээ, ирэх долоон сард гурван нас хүрнэ?
-Уяачдын гарын авлага болсон “Тод магнай” сэтгүүлээ уншилгүй яахав. Цаг үеийн мэдээ мэдээллээс хол хөдөө  орон нутагт байдаг бидэнд мэдээлэл авах цорын ганц суваг байгаа юм. Хотын уяа хэрхэн өөрчлөгдөж байна, хаана ямар уралдаан болов, хэний морь яаж давхив гээд цаг үеийн мэдээ мэдээллийг Тод магнайгаас авдаг даа.  Би танай сэтгүүлийг анх гарсан цагаас нь уншиж байгаа. Эхэндээ ч захиалах эвээ олохгүй. Энд тэндээс олж авдаг байсан. Сүүлдээ захиалдаг болсон. Тэр нь амар юм билээ.  Тэр нь энэ нь гэлтгүй бүх булангууд нь таалагддаг.  Ялангуяа уяаны эрдэм булангийн зөвлөгөөнүүд их өгөөжтэй санагддаг шүү. Хатгуур хануурын тухай тэр хичээл бол хөдөөгийн бидэнд гарын авлага  болсон.
-Тэгвэл ямар чиглэлийн мэдээллийг түлхүү оруулаасай гэж хүсдэг вэ? 
-Яахав уяачдын масс хөдөөд байгаа гэдэг утгаараа тэр тал руугаа хандсан мэдээлэл түлхүү байвал зүгээр санагддаг. Жишээлбэл хөдөөгийн уяачид цолны болзол нөхцлийг тэр бүр нарийн сайн мэддэгггүй. Тэр талаар зөвлөгөө өгч байвал зүгээр байна. Мөн аймагтаа олон айраг түрүүтэй, аймгийн Алдарт уяач цолондоо ханачихсан хүний амжилтыг хэрхэн тооцох талаар асуудал дэвшүүлсэн нийтлэл бичвэл зүгээр байна. Яг үнэндээ энэ асуудалд анхаарал хандуулах болсон юм шиг санагддаг шүү. Улсад очиж уралдах боломжгүй орон нутагтаа ханачихсан цолтой хүний амжилтыг улсын цолонд тооцдог болбол яасан юм бэ гэдэг талаар хөдөөгийнхөн их ярьдаг. Дээхэн үед тэгдэг байсан ш дээ. Тэрийгээ сэргээвэл хөдөөгийн уяачдад урам нэмэх юм болов уу гэж бодож байна.
-Таны үг зохих эзэддээ хүрэх байх. Амжилт хүсье.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна