Адууны яамны 750 жилийн ой тохионо

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 03 -нд

Монголчууд бид эртнээс морио дээдлэж, төрийн сүлдэндээ дээдлэн залсаар ирсэн ард түмэн. Тэртээ их Юан гүрний үед Хубилай хаан адууг бусад малаас илүүд үзэн төрийн бодлого болгон үржүүлж байсан түүхтэй. Тэр үед адууг голдуу цэрэг дайны болоод уналга эдэлгээний чиглэлээр үржүүлж байсан ба Солонгост хүртэл монгол адуу аваачиж өсгөж байсан удаатай. 1263 онд Хубилай хааны адуун сүргийг дээдийн сүрэг хэмээгээд улмаар адуун сүргийн яамыг байгуулж байсан түүхтэй юм билээ. Тус яам нь цэрэг дайны үед адууг бэлэн байлгах, өвлийн цагт өнтэй дулаан нутаг орон руу оторлох, цэргийн морьдыг эрүүл өсгөж үржүүлэх зэрэг ажлуудыг хариуцдаг байжээ. Ингэж үржүүлж байсан адуунууд нь өдөрт 150 км замыг туулж чаддаг өлчир чийрэг, тэвчээртэй морьд болдог байжээ. Монголын морьт цэргүүд богино хугацаанд маневр хийж алсын зайг богино хугацаанд туулдаг, тухайн үеийнхээ хамгийн хурдан хамгийн хүчирхэг арми байсан нь эдгээр морьдтой шууд холбоотой. Дээрхи адуунуудыг бэлтгэх өсгөх ажлыг Дээдийн адууны яам хариуцаж байсан гэдэг. Ийнхүү 700 гаруй жилийн тэртээ үүсэн байгуулагдаж байсан яам ирэх жил 750 жилийн ойтойгоо золгох ажээ.
П.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна