Ц.Октябрь:Хүрэн даага Далайван угшлын адуу

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 04 -нд

-Хурдны өлгий нутгийн хийморилог уяач танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэл их өндөр байгаа. Анх удаа улсын наадамд ирж уралдаад даагаа айрагдуулсандаа баяртай байгаа.
-Улсыг наадмыг зориход  эрлийз  адууг ялгах тухай шийдвэр нөлөөлсөн үү?
-Тиймээ, тэрийг дуулаад л даагаа аваад гарсан.
-Тэр холоос ганцхан даагатай ирсэн хэрэг үү?
-Тэгсээн, ганц даагатай л ирсэн.
-Даагандаа итгэл дүүрэн байжээ дээ?
-Манай Мөнххаан сумын наадамд 7-р сарын 2-нд болж хүрэн даага маань түрүүлсэн юм. Тэгээд л улсын наадмыг зорьсон доо.
-Дааганыхаа угшил гарвалын талаар танилцуулаач?
-Манай Мөнххааны унага, Далайван угшилтай адуу. Монхоолойн Энхбаатар гээд манай найз надад хээлтэй гүү бэлэглэсэн юм. Эцэг нь тэдний дэлдэн хар азарга юм билээ.
-Хэзээнээс хурдан морь сонирхох болсон бэ?
- Миний эцэг Цэвээн хурдан моринд сонирхолтой сум орон нутагтаа сайхан наадчихдаг хүн байсан. Миний хувьд сүүлийн 2-3 жил морь уяж байна. Морьдын маань уяа сойлгыг Алтангэрэлийн Доржрагчаа гэж манай нутгийн залуу тааруулдаг.
Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна