Сэтгэлээ уудалцгаасан нь

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 06 -нд

ММСУХ-ноос 21 аймгийн уяачдын холбоодтой  хамтран “Монгол уяач 3000” уулзалт зөвлөгөөнийг хийж байгаа билээ. Энэ удаад тус холбооныхон 15  жилийн ойгоо тэмдэглэн буй Дорнод аймгийн  уяачдын холбооныхонтой уулзжээ.  Үүнээс өмнө тус аймгийн МСУХ-ны хамт олон шинэ удирдлагуудаа томилоод байсан ажээ. Шинээр томилогдсон Дорнод аймгийн МСУХ-ны тэргүүн Х.Болорчулуун ажлаа хүлээж авах, ойгоо тэмдэглэх гээд  амьсгаа дээгүүр ажилласан аж. Ямар сайндаа л ойнхоо уралдаанд өнгөрсөн жил улсын наадамд 10-аар давхисан хурдан соёолонгоо сүүлдэж мордуулаад зурхайдаа хүрч чадалгүй эргэсэн учраас хэдий өнгөлж явсан ч наадам будлиантуулахгүй гэхдээ татуулжээ. Энэ тухайгаа ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнд ярьтал “надад тойруулгын удамтай хурдан үрээ байдаг. Бие өндөртэй болохоор хүмүүс эрлийз гэж андуураад байдаг учраас хэл амнаас жийрхэхдээ эрлийз морьдтой уралдуулчихдаг юм” хэмээн зовлонгоо ярьцгаажээ.
П.Цэдэн Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна