Үндсэн хуулийн цэцийн дэд дарга Н.Жанцан:Морин-эрдэнэ галын нэг онцлог бол зөвхөн морь уях тал дээр нэгдээд зогсохгүй ахан дүүсийн эвсэг харьцаа, баяр зовлонг нь хуваалцаж байх нөхөрсөг байдал бий болсонд оршино.

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 16 -нд

Морин-Эрдэнэ гал анх үүсэхдээ МУМанлай уяач Дамдинхүүгийн Түвдэнгийн алдар гавъяаг мөнхжүүлэх, түүний амжилтийг галаараа давтах чин хүсэл эрмэлзлэлтэй хүмүүсийн нэгдлээр бий болсон. Манай галд Ховд, Сүхбаатар аймгийн хүмүүс голлож байдаг. Яагаад вэ гэхээр Түвдэн манлай маань өөрөө Сүхбаатар аймгаас  адуу авч хурдлуулж эхэлсэн. Тэнд их ч  танилтай ийм хүн байсан. Нэг үгээр хэлбэл Сүхбаатарын хурдан хөлгийг анх улсад таниулж тодруулах гүл хэргийн анхны шанг таталцсан хүн гэж хэлж болно. Энэ хүний гавъяа зүтгэл дээр үндэслээд Түвдэн манлайн дүү нар, нутгийнх нь хүмүүс, Сүхбаатар аймаг  дахь танил дотно найзууд нь тэр хүнийг гэсэн сэтгэлээрээ нэгдсэн гал байгаа юм. Жил ахих тусам энэ галын амжилт нэмэгдсээр байдаг. Улсын наадам, энд тэндхийн даншиг наадамд манай галын адуу айраг түрүү алддаггүй. Миний “Цалин мөнгөн” хэмээх хурдан хүлэг бол энэ гал дээр уягдаж амжилтаа тогт?ож байсан. Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор улсын нааадамд хязаалан насандаа айрагдсан ийм амжилт гаргасан. Манай галаас тогтмол амжилт үзүүлдэг сайн уяачид олон бий. Одоо Морин-Эрдэнэ галын тэргүүнээр ААУ Дамдинхүүгийн Батмөнх ажиллаж байна. энэ хүн бол хурдан морины угшил сайжруулах тал дээр ихээхэн цаг зав, хөрөнгө мөнгөө зориулж өөрийнхөө үндсэн ажил шахуу болгож яваа хүн. Галыг авч явна гэдэг их хүнд ажил. Галыхаа гишүүдийг холбоотой байлгах хамгийн гол нь эв нэгдэгтэй байлгах тал дээр ихээхэн үүрэг хүлээж ажилладаг. Жил бүр галын хийх ажилийн төлөвлөгөөг гаргах гээд шаардлагатай бүхий л ажилийг гардаж хийдэг тийм ажил байдаг юм. Морин-Эрдэнэ галд сайн уяачид ч байна, сайн морьд ч байна. Тийм болохоор энэ галын гүл хэрэг улам өргөжин дэвжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Манай галын зарим нэгэн хүний бие даасан хурдан угшилийн адуу хүртэл бий  болж байна. Манай галд  гадаадын угшилтай адуу тодорхой хэмжээгээр байна, цус сэлбэх зорилготой. Морин-эрдэнэ галын нэг онцлог бол  зөвхөн морь уях тал дээр нэгдээд зогсохгүй ахан дүүсийн эвсэг харьцаа, баяр зовлонг нь хуваалцаж байх нөхөрсөг байдал бий болсонд оршино.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна