Манлайд магтагдсан хурдан хар

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 21 -нд

Булган аймгийн Булган суманд 1950 онд төрсөн Нямдаваагийн Эрдэнэсайхан нь 1970 оноос  хурдан моринд хорхойсон, уяж эхэлсэн гэдэг. Тэрээр МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн,  бөгөөд өдгөө Орхон аймагт ажиллаж амьдарч байна.  “Эрдэнэт Импекс” ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан  хамгийн анх буюу 1985 онд аймгийнхаа наадамд саарал морио түрүүлгэж  байсан гэдэг. Түүний энэ саарал морь Булган аймгийн Дашинчилэн сумын гаралтай хүлэг бөгөөд аймагтаа гурав түрүүлж, хоёр айрагдсан хурдан буян юм.
Түүний нэртэй хурдан хүлгэд үүгээр хязгаарлагдахгүй Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул “нударга” хэмээх  Санжаагийн алдарт хүрэн азарганы төл хар морь бий. Аймагтаа нэг түрүүлж, гурав айрагдсан хар мориороо Н.Эрдэнэсайхан бахархах дуртай. Сайн адуутай болъё гэх бодол эртнээс өвөртөлсөн тэрээр Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Увс, Төв зэрэг аймгуудаас адуу цуглуулж тэр ч бүү хэл ОХУ-ын Будённый үүлдрийг адуу ч авчирчээ. Мөн  Сэлэнгээс Санжаагийн хүрэн азарганы төл хүрэн үрээ авчирч азарга тавин түүндээ С.Хишгээгийн жороо хүрэн гүүг авч хураалгасан нь дээр дурьдсан хар морь юм. Хар морийг нэлээд өтөлсөн хойно нь Манлай уяач Д.Гарамжав харчихаад “Энгүй хурдан хүлэг байна” хэмээн шинжсэн гэдэг.


 

      

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна