“Мон-Уран” ХХК-ийн захирал Б.Наранхүү: Хүүгийнхээ морийг улсын наадамд түрүүлэхийг харах ямар сайхан юм бэ? гэсэн аавын маань үг санаанаас гардаггүй

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 26 -нд

Амгалан төрийн ажнай шаргын эзэн ,хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн Б.Наранхүүгийн тухайд товчхон өгүүлье.
Голомт залгах айлын ганц хүү. Дээрээ нэг эгч, доороо хоёр дүүтэй. Морь мал гэж мэдэхгүй, сонирхдог ч үгүй байхдаа  Даян аварга  А.Сүхбат найзынхаа зөвлөснөөр алдарт шарга азаргаа худалдан авчээ. Тухайн үед шарга азарга шүдлэн үрээ байсан гэдэг. Морь маланд шимтдэггүй, авсан хүлгийнхээ авьяасыг мэддэггүй байсан учир жилийн дараа уриулж залуулан байж цайвар дэлтэй тод шарга хязаалан үрээгээ зүслүүлсэн хэмээдэг. Жилийн дараа шарга азарга соёолондоо хол тасран түрүүлэхэд магнай тэнийтэл баярласан аав нь баярын нулимстай нүдээр хүүгээ хараад“Хүүгийнхээ морийг улсын наадамд түрүүлэхийг харах ямар сайхан юм бэ? ” хэмээсэн нь  өдгөө хүртэл Б.Наранхүүгийн сэтгэлийн мухарт хадгалаастай байдаг гэх юм билээ. Магадгүй энэ л үгс зодог тайлсан шаргынхаа амжилтын буухиаг залгуулахаар хээр азаргыг үнэ цохиход хүргэсэн байж болох.
 Монгол ард түмний хайрт хүлэг, домогт шаргаа сүүлийн удаа төрийн наадамд түрүүлэхэд нь гэргийнхээ хамт баярын нулимс унагаачихсан зогсож байснаа тэрээр нуудаггүй. Мөн өдөр болгон шаргынхаа бичлэгийг  үзэж хийморио сэргээдэг зуршилтай гэнэ билээ. Ямар ч айхтар салхи шуурга болсон сөрөн зогсдог  шаргынхаа дүрийг зурагт мөнхрүүлж хоймороо залсан нь нүдэнд содон. Нутагтаа болсон уралдааны түрүү морьдыг Ланд-200 машинаар байлж, “Их хурд-5” болон Дүнжингаравын хурд-2011 уралдааны ерөнхий ивээн тэтгэ?чээр ажиллаж, ММСУХ-ны шилдэг ивээн тэтгэгчээр 3 жил дараалан  шалгарсан тэрээр шинэ оны босгон
цул мөнгөөр цутгасан “Алтан морь”-ы эзэн болсон.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна