МУ-ын Тод манлай уяач Л.Цандэлэг: Тод магнай уяачдын гүүр

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 27 -нд

29 дугаараар уншигч олонтойгоо уулзах гэж буй “Тод магнай” сэтгүүлийн дөрөв дэх дугаарын зочноор МУ-ын Тод манлай уяач Л.Цандэлэг уригдан оролцож байсан юм.  Болзол нь биелсэн ч Тод манлай цолоо хараахан авч чадаагүй байсан тэрээр дотроо онгойтол хуучлан моринхноос хамгийн анхны удаа нэлээд хурцхан ярилцлагыг өгч байсан юм. Хэлье гэснээ хэнээр заалгадаггүй шулуухан зантай энэ эрхэмтэй 25 дугаарын дараа дахин холбогдож, сэтгүүлийн талаарх бодлыг нь хуваалцлаа.
Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд болон Монголынхоо нийт хурдан морь сонирхогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Уяачийн нөр их хөдөлмөрийг нийтэд таниулж байдаг танай хамт олонд ажлын амжилт хүсье.  Уралдааны мэдээ дамжуулахаас гадна  мориор дамжсан түүх соёл, ёс заншил гээд олон талт асуудлууд бий. Түүнийг олон талын байр суурьнаас илэрхийлж байдаг “Тод магнай” сэтгүүлийг би байнга уншдаг.  Эрлийз монгол адууг ялгаж уралдуулах тухай шийдвэрийн талаар маш олон уяачтай уулзсан байсан. Тэр бол их чухал сэдэв. Уяачид холбооноос гаргасан тогтоол шийдвэрийн талаар ямархуу бодолтой байна вэ гэдгийг харуулж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл танай сэтгүүл уяачдын гүүр болж байна. Цаашид энэ чанраа алдахгүй байх хэрэгтэй. Мөн Монголын хурдан морийг хөгжүүлэх талаар илүү ихийг хийх хэрэгтэй. Та бүхний ажилд амжилт хүсье. Ах нь замд явж байна.  Сүлжээ уначих байх.
 Тэмдэглэсэн А.Мягмарсүрэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна